Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хойд Солонгосын генералыг хүлээж авсныхаа дараа Трамп “уулзалт хугацаандаа болно“ гэж зарлалаа

2018 оны 6 сарын 02

Өчигдөр буюу Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад айлчлан ирээд байгаа Хойд Солонгосын генерал Ким Ён Чолыг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ. Хойд Солонгосын тагнуулын албаны дарга асан, одоо эрх баригч намын дэд даргын албыг хашдаг Ким Ён Чол нь сүүлийн 18 жилийн хугацаанд АНУ-д ирсэн Пёньяны хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа юм.

Ким Ён Чол ирэх сард болох АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар ирээд байгаа юм. Уулзалтын дараа Дональд Трамп сэтгүүлчдэд хандаж “Бид зургаадугаар сарын 12-нд Сингапурт уулзахаар боллоо” хэмээн мэдэгджээ.

Тэрээр энэ удаагийн уулзалтаар Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь бүрмөсөн салгах үр дүнд шууд хүрэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Ямартай ч цөмийн зэвсгээс ангижруулах үйл явц энэ уулзалтаар эхэлнэ, сайн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Трамп хэлсэн юм.

Тэр Хойд Солонгосын талд хандаж “бид хурдан шийдэж болно, эсвэл алгуур шийдэж болно. Хугацаагаа та нар сонго” гэж хэлсэн тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ.

Ким Ён Чол удирдагчийнхаа захидлыг АНУ-ын ерөнхийлөгчид уулзалтын үеэр гардуулсан байна. Трамп энэ тухай “Маш сайхан захидал ирсэн. Удахгүй цаг нь болохоор та нарт үзүүлнэ” гэж хэлжээ.

CSPAN@cspan

President Trump talks to media following White House meeting with Kim Yong Chol: "We'll be meeting on June 12 in Singapore."

Twitter Ads info and privacy

Мөн сэтгүүлчидтэй ярихдаа Трамп ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Ким Жон Ун уулзсаныг таатай хүлээж авахгүй байгаагаа илэрхийлсэн байна.

“Өчигдөр Оростой хийсэн уулзалт надад таалагдахгүй байгаа. Яг ямар зорилготой уулзав? Эерэг зорилготой уулзалт болсон байгаасай гэж би хүсэж байна. Хэрвээ сөрөг агуулгатай уулзалт болсон бол муу хэрэг” гэж тэр ярьжээ.

Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Пүрэв гарагт Ким Жон Ун Оросын төлөөлөгчидтэй уулзахдаа АНУ-ын дээрэнгүй үзлийн талаар шүүмжилж, гадаад харилцаандаа хүчний тэнцвэрийг хангах үүднээс ОХУ-тай харилцаагаа өргөжүүлэх санаатай гэдгээ хэлсэн гэнэ.

Хойд Солонгос нь Хятад, Өмнөд Солонгос, Орос гэсэн гурван улстай хуурай газраар хил залгадаг. Өнгөрсөн хугацаанд Ким Жон Ун Хятад, Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах дипломат алхмууд хийсэн ч бас нэг хөрш болох ОХУ-ыг яриа хэлэлцээрийн гадна үлдээсэн нь анхаарал татаж байсан юм.Лавров сая ерөнхийлөгч Владимир Путины урилгыг Ким Жон Унд дамжуулсан ба айлчлал энэ онд багтаж зохион байгуулагдана гэдгийг Кремль сүүлд мэдээлжээ.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57966
0 эможи

keyboard_arrow_up