Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НҮБ-ын Ерөнхий Ассамблей эмэгтэй ерөнхийлөгчтэй болно

2018 оны 6 сарын 05

Дэлхий нийтийг нэгтгэсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн дараагийн ерөнхийлөгч Гондурас, Эквадор хоёр улсын аль нэгээс сонгогдохоор болжээ. 73 жилийн түүхтэй энэ байгууллагын дөрөв дэх эмэгтэй ерөнхийлөгчөөр тодрох юм.

Энэ жил есдүгээр сараас эхлэн Латин Америк болон Карибийн бүс нутгаас 193 орны гишүүнийг удирдах хариуцлагатай хүнийг томилох ээлж ирлээ.

Уламжлалаар улс орнууд бүс нутгаасаа нэг нэр дэвшигч сонгодог.

Харин энэ жил 1991 оноос хойш анх удаа сонгууль болж, хоёр нэр дэвшигч өрсөлдөхөөр болсныг НҮБ мэдээлжээ. Ассамблейн гишүүд Гондурасаас НҮБ-н элчин сайдаар томилогдон ажиллаж буй Мэри Элизабэт Флорес Флейк, Экуадороос гадаад хэргийн сайд Мариа Фернанда нарт санал өгөх аж.  

Эх сурвалж: Fox News

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58112
0 эможи

keyboard_arrow_up