Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Япон улс ажиллах хүчний хомсдолд орж эхэлжээ

2018 оны 6 сарын 05

Иргэдээ ажилтай, орлоготой байлгахад ихээхэн анхаардаг Япон улсад сүүлийн жилүүдэд нэг асуудал тулгараад буй нь ажиллах хүчний хомсдол аж. Сул ажлын байр байсаар атал түүнийг нөхөж ажиллах хөдөлмөрийн насны хүн цөөрөөд буйг судлаачид хэлж байна. Сүүлийн үед тэтгэвэрт гарсан хүний тоо эрс нэмэгдэж, олон ажлын байр суларсан нь хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч дутагдахад хүргэжээ. Япон улсын хөдөлмөрийн насныхны тоо жилд хоёр хүрэхгүй хувиар өсөж байгаа нь зогсолтгүй нэмэгдэж буй ажиллах хүчний эрэлт хэрэгцээг гүйцэхгүй байгаа ажээ. 

Япон улс цагаачлалын маш хатуу бодлоготой учраас хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч дутагдах нэг шалтгаан болдог гэж судлаачид үзжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58114
1 эможи

keyboard_arrow_up