Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Трамп импортын татвараа нэмэгдүүлнэ гэж сүрдүүлэв

2018 оны 6 сарын 08

Д.Трамп импортын татвараа нэмэгдүүлнэ гэж сүрдүүлэв

Импортын татвар ногдуулах замаар худалдаанд саад тотгор учруулж буй Канад болон Европын Холбоог /ЕХ/ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ээлжит удаагаа шүүмжлэн буруутгалаа.

Хэрвээ Канад болон ЕХ-ын эрх баригчид АНУ-тай зөвшилцөхгүй аваас импортод тогтоосон хязгаарлалтаа улам чангаруулна гэж тэрбээр хатуу сануулж байгаагаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

“Олон жилийн туршид АНУ-ын эсрэг их хэмжээний худалдааны татвар ногдуулж, мөнгөн бус хэлбэрээр худалдаанд саад тотгор учруулж байснаа ЕХ, Канад хоёр яагаад олон нийтэд мэдээлэхгүй байна вэ? Манай фермерүүд болон компаниудад маш шударга бусаар хандаж байна” гэж тэрбээр бичсэн байна.

АНУ-ын эрх баригчид  гуравдугаар сарын 23-наас эхлэн ган болон хөнгөн цагаан бүтээгдэхүүнд 25 хувь болон 10 хувийн татвар тус тус ногдуулсан билээ. Энэ татвар нь АНУ-д ийм төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг бүх улс оронд хамаатай, гэхдээ ЕХ-ны орнууд, түүнчлэн Аргентин, Бразил, Канад, Мексик, Өмнөд Солонгосын хувьд дээрх татвар үйлчилж эхлэх хугацааг хойшлуулж, зургадугаар сарын нэгэн болгосон байна. Лхагва гарагт ЕХ мэдэгдэл гаргаж,  долдугаар сарын нэгнээс хариу арга хэмжээ авна гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58271
0 эможи

keyboard_arrow_up