Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Евразийн Эдийн засгийн холбоо БНХАУ-тай түншлэлээ өргөжүүлж байна

2018 оны 6 сарын 11

Евразийн Эдийн засгийн холбоонд ОХУ, Казахстан, Беларусь, Кыргыз болон Армен улс багтдаг. Эдгээр улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 90 орчим хувийг бүрдүүлдэг ОХУ саналын эрхийн 20 хувийг эзэмшдэг байна. МҮХАҮТ-ын мэдээлснээр эдгээр улс руу Монгол Улсаас хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн экспортлоход гаалийн татвар 15-25 хувь, нэмэгдсэн өртгийн татвар 12-20 хувь байгаа юм. Евразийн Эдийн засгийн холбоо болон БНХАУ 2019 оноос эхлэн талуудын чөлөөт худалдааны харилцааг хангах зорилго бүхий худалдааны гэрээг өнгөрсөн тавдугаар сард байгуулжээ. Энэ хүрээнд талууд хөдөө аж ахуй, тээвэр, санхүү болон эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар болж байна. Одоогоор Евразийн Эдийн засгийн холбооны БНХАУ-д хийсэн экспорт сүүлийн нэг жилийн хугацаанд 40 хувиар өсөж, Еврази болон БНХАУ-ын хоорондын худалдаа 100 тэрбум ам.долларт хүрээд байгаа талаар Евразийн Эдийн засгийн холбооны ТУЗ-ийн дарга мэдээллээ.

Үүнээс гадна Евразийн Эдийн засгийн холбоо Вьетнам, Египет, Узбек улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулаад байгаа аж. Мөн Тайланд, Индонез зэрэг улс чөлөөт худалдааны гэрээ байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58295
0 эможи

keyboard_arrow_up