Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Mайкрософт ажилдаа эргэн орж буй эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

2018 оны 6 сарын 12

Mайкрософт корпораци  хүүхдээ эсвэл дотны хүмүүсээ асарч байгаад ажилдаа буцаж орсон эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөрөө өргөжүүлж байна. 2017 онд анх эхэлсэн хөтөлбөр тус корпорацийн “LEAP” санаачлагын нэг хэсэг юм. Энэ санаачлага нийгмийн янз бүрийн төлөөллийн эмэгтэйчүүдийг ажилд авах зорилготой.

Тус хөтөлбөр Цахиурын хөндийд хэрэгжих болсон шалтгаан нь технологийн компаниуд эрэгтэй ажилчдадаа илүү элэгсэг ханддаг гэсэн шүүмжлэлээс улбаатай. 2010-2016 оны хооронд тус компани нийт 238 гомдол хүлээж авсны дийлэнх нь эмэгтэй ажилчдын цалинг нэмэх, албан тушаал дэвшихтэй холбоотой байжээ. Харин компани үүнийг үгүйсгэдэг.

Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар Microsoft корпораци хүйсээр гадуурхсан гэж 84, бэлгийн дарамт үзүүлсэн гэж 83 гомдол шийдвэрлэжээ. Эдгээрийн улмаас 20 ажилчныг халсан байна.

2017 оны байдлаар корпорацийн нийт ажилчдын 26 хувь, удирдлагын багийн19 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ.

 

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58358
0 эможи

keyboard_arrow_up