ТҮҮХЭН УУЛЗАЛТ: Хаалттай хэлэлцээр эхэллээ
2018 оны 6 сарын 12
Олон жилийн дайсагналын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар анх удаа гар барин мэндчиллээ.
Трамп гар барьсныхаа дараа “Надад үнэхээр таатай мэдрэмж төрж байна. Бидний хэлэлцээр сайн үр дүнд хүрнэ гэж найдаж байна” гэжээ. Харин Ким Жон Ун “Уулзах хүртэл амаргүй байлаа…өмнөх дайсагнал, хүйтэн харилцаа маань урагшлахад саад болж байсан ч бид энэ бүхнийг давж, өнөөдөр энд ирээд байна” гэж хэлжээ.
Сэтгүүлчдэд товч мэдэгдэл хийсний дараа тэд хаалттай уулзалтаа эхлүүлсэн юм.
Эх сурвалж: nytimes.com/
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
58367
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: