Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ш.Абэ болон Ким Жөн Ун нар уулзаж магадгүй

2018 оны 6 сарын 15

ОХУ-ын Владивосток хотод ирэх 9 дүгээр сард болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтыг зохион байгуулах асуудлыг Японы Засгийн газар зөвшилцөж эхэлжээ. Энэ тухай “Киодо” агентлаг мэдээлэв.
 
Орос улс Умард Солонгосын удирдагчийг Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьсантай холбоотойгоор Ш.Абэ болон Ким Жөн Ун нарын уулзалт болж магадгүй байна. Япон болон Умард Солонгосын удирдагчдын уулзалтыг зохион байгуулах асуудлаар хоёр улс нууц яриа хэлэлцээ хийж байгаа тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээд байгаа юм.

Хоёр улсын удирдагчдын уулзалт Ш.Абэг Пхеньянд айлчилвал 8 дугаар сард аль эсвэл Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр буюу 9 дүгээр сард болж магадгүй байна. Яриа хэлэлцээний үеэр талууд Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэх арга замуудыг авч хэлэлцэх аж. Энэ асуудлыг Ким Жөн Унтай шууд хэлэлцэх бодолтой байгаагаа Ш.Абэ өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58518
0 эможи

keyboard_arrow_up