Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АНУ, БНСУ хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоож магадгүй

2018 оны 6 сарын 18

Arslan.mn

АНУ, БНСУ-ын Засгийн газар хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоож магадгүй байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Хэдий тийм боловч үүнд томоохон хэмжээний сургуулилт хамаарах ба тогтмол хийдэг сургуулилтуудыг оруулаагүй ажээ.  Мөн БНАСАУ цөмийн хөтөлбөрөөс татгалзах амлалтдаа хүрэхгүй бол цэргийн сургуулилтыг дахин эхлүүлэх талаар талууд мөн ярилцаж байгааг эх сурвалж мэдээлэлдээ онцолжээ. Үүнээс өмнө Дональд Трамп Сингапурт хийсэн “Түүхэн уулзалт”-ын үеэр БНСУ дахь цэргийн сургуулилтаа зогсооно гэж мэдэгдсэн юм. Гэхдээ БНСУ дахь АНУ-ын цэргийн албанд сургуулилтыг зогсоох талаар ямар нэг зааварчилга өгөөгүй байгаа аж.

Хоёр улс жил бүр зохион байгуулдаг “Улчи эрх чөлөөний харуул” хэмээх цэргийн нэгдсэн сургуулилтаа энэ зуны эцсээр хийхээр төлөвлөөд байжээ. Өнгөрсөн жилийн цэргийн нэгдсэн сургуулилтад АНУ-ын 17 мянга 500, БНСУ-ын 50 мянга гаруй цэрэг оролцсон бөгөөд энэ үеэр зэвсэг, танк, нисэх онгоц ашигласан биет сургуулилтаас илүүтэйгээр компьютерт суурилсан сургуулилтыг хийсэн байна.

 

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58605
0 эможи

keyboard_arrow_up