Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Анжелина Жоли Ирак дахь Сирийн дүрвэгчидтэй уулзлаа

2018 оны 6 сарын 18

НҮБ-ын тусгай элч Анжелина Жоли ням гарагт “Хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлүүд асар ихээр зовж, шаналж байгаа Сирийн дүрвэгсдийн асуудалд дэлхий дахин хангалттай хөрөнгө оруулж чадахгүй байна” гэжээ.

Холливуудын алдарт жүжигчин Сирийн долоон жилийн иргэний дайны хугацаанд тус улсын 33,000 иргэний гэр болоод буй Иракийн хагас автономит Курд үндэстнүүдийн Домиз лагерьт очжээ.

Хэвлэлийн хурлын үеэр Жоли “Сирийн дүрвэгсдэд зориулсан НҮБ-ын төлөөлөгчийн газрын төсөв 2017 оноос хойш огцом унаж, агентлаг нь шаардлагатай төсвийнхөө 50 хувийг л хүлээж авсан. Түүнчлэн дүрвэгсдийн гэр бүл хангалттай эрүүл мэндийн үйлчилгээ, тусламжийг хүлээн авч чадахгүй байна. Охид эмэгтэйчүүд бэлгийн дарамтанд өртөж, ихэнх хүүхдүүд сургуульд явж чадахгүй байгаа бөгөөд бид дүрвэгсдэд хөрөнгө оруулах боломжоо үрэн таран хийж байна” гэсэн юм.

МОСУЛ ХОТ СҮЙРСЭН

Хагас сайн өдөр Анжелина Жоли Иракийн хойд хэсэгт байрлах томоохон хот Мосулд очсон байна. Энэхүү хотыг "Исламийн улс" бүлэглэлийн дайчид 3 жил эзэмшсэний дараа өнгөрсөн жил Иракийн хүч буцаан авчээ.

Жоли баруун Мосулын иргэдтэй уулзаж, бөмбөгдөлтөнд өртсөн гудамжаар алхжээ. Мосулын ихэнх хэсэг хэвийн байдалдаа орж байгаа ч сэргээн засварлалтын явц удаан байна.

Жоли НҮБ-ын мэдэгдэлдээ “Энэ бол НҮБ-ын дүрвэгсдийн төлөөлөгчийн газартай ажиллаж байх хугацаанд харсан хамгийн аймшигтай сүйрэл байна. Хүмүүс бүх зүйлээ алджээ. Тэд туйлдаа хүрсэн байна. Энэ хотыг сэргээн засварлах ажил үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Олон улсын нийгэмлэгүүд Мосул хотыг бүү мартаасай гэж хүсэж байна” гэсэн юм.  

Жоли 2011 оноос хойш НҮБ-ын дүрвэгсдийн төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж Ирак, Камбож, Кени улсуудад очсон. Тэр Ирак руу тав дахь удаагаа очиж байгаа билээ.

Эх сурвалж: Reuters

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58620
1 эможи

keyboard_arrow_up