Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Жолооч нар хил нэвтрэх гэсэн 200 орчим иргэдэд саад болж, машины урдуур орж хэвтсэн

2018 оны 6 сарын 20

Өчигдрөөс эхлэн Замын-Үүдээс БНХАУ-ын Эрээн хот руу нэвтрэх хилийн хэсэгт УАЗ-469 маркийн автомашины жолооч нар цуглан, хилээр нэвтрүүлэхгүй хэмээн цуглаан хийгээд буй.

БНХАУ-аас өнгө үзэмж муутай, бүрэн бус тээврийн хэрэгслээр хүн тээвэр хийж улмаар хүн тээврийн автомашинаар ачаа зөөх зөрчил илэрч байгаа талаар удаа дараа шаардлага ирж байжээ.

Энэ дагуу 17-18 жолоочийн хил нэвтрэх эрхийг хаасан бөгөөд үүнээс үүдэлтэйгээр 30 орчим иргэд жагсаал цуглаан зохион байгуулан улсын хилээр нэвтрүүлэхгүй хэмээгээд байгаа гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байна.

Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах эрхтэй хэдий ч энэ нь үймээн самуун дэгдээхгүй, бусдын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх ёстой

Өчигдөр Улаанбаатар хотоос Замын-Үүдийн хилээр нэвтрэхээр 14 том оврын машинд зорчиж явсан 200 орчим иргэдэд саад учруулжээ. Иргэдийн гомдлын дагуу цагдаагийн алба хаагчид болон Замын-Үүд сумын хилийн цэргийн албатай хамтран зорчигчдыг өөр замаар хил нэвтрүүлэхээр болсон ч мөн л жолооч нар саад учруулах оролдлого хийсэн байна. Ингэхдээ тээврийн хэрэгслийн урдуур орж хэвтэх, автомашинаараа замын хөдөлгөөн хаах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан байна.

Мөн 30 орчим настай Х-ийн биеийн байдал муудсан хэмээн газар унасан бөгөөд тухайн иргэнд яаралтай тусламж үзүүлсэн ч урьдчилсан үзлэгээр биеийн байдал хэвийн гарсан гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлж байна.

Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах эрхтэй хэдий ч энэ нь үймээн самуун дэгдээхгүй, бусдын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх зэрэг олон заалтын дагуу явах ёстой. Гэвч эдгээр иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхийн тулд бусад зорчигчдод саад болж байгаа нь хууль зөрчсөн асуудал. Тиймээс цагдаагийн байгууллагаас шалгалтын ажлыг хийх бөгөөд цаашид үзэл бодлоо илэрхийлэхдээ хууль журмыг сахиж, бусдад саад учруулахгүй байхыг анхаарууллаа.

БНХАУ-ын хил, гаалийн байгууллагаас авто машинаар зөвхөн хүн тээвэрлэхийг шаардаж буй бөгөөд жолооч нарыг зөвхөн зорчигчдын тээшийг тээвэрлэх, ингэхдээ тээшний өндрийн түвшин арын суудалд суусан зорчигчийн толгойноос дээш гарсан байх ёсгүй гэж үзэн, шалгалт явуулж байгаа юм байна. Гэвч энэ шаардлагыг жолооч нар сүүлийн арав хоногийн турш эсэргүүцэж байгаа аж.

Жолооч нарын төлөөлөл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нөхцөл байдалтай өөрийн биеэр ирж танилцах хүртэл энэхүү тэмцлээ үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58691
0 эможи

keyboard_arrow_up