Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ажлын цаг урт байх нь хөдөлмөрийн бүтээмжийг бууруулдаг

2018 оны 6 сарын 29

Arslan.mn

Лондон хот санхүүгийн хямалаас хойш их Британийн хөдөлмөрийн бүтээмжийг арагш чангаагч болж хувирсныг судалгааны Resolution Foundation байгууллагаас лхагва гарагт гаргасан тайлан нотоллоо.

Нийслэлийн эдийн засаг Британийн бусад аль ч бүсээс илүү хурдацтай хөгжиж байгаа нь Лондончууд илүү бүтээлч болсноос бус ажлын цаг нь уртассанаас болсон хэмээн тайланд тайлбарлажээ. “Нийслэлийн эдийн засгийн цэцэглэлтийг банкны салбар бус, найрсаг зочломтгой байдал, хүн амын тоон өсөлт хоёр тодорхойлдог болсон”-ыг Resolution foundation-ы ахлах шинжээч Стивен Кларк анхааруулав.

Гэтэл найрсаг зочломтгой байдлын илрэл кафе, ресторан, зочид буудалд нэг цагт оногдох ажлын бүтээмж санхүүгийн салбарынхаас бага нь их Британийн хөдөлмөрийн нийт бүтээмжийг хойш чангааж байна. “Лондоны хөдөлмөрийн бүтээмжийг тодорхойлж ирсэн санхүү, мэдээллийн технологи зэрэг уламжлалт салбар арагшаа л яваад байна” хэмээн ноён Кларк өгүүлсэн юм.

Дэлхийн санхүүгийн хямралаас хойш их Британийн хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт харьцангуй бага байгаа нь урьд өмнө цэцэглэж байсан санхүүгийн болон бусад нарийн мэргэжлийн үйлчилгээ суларсантай холбоотойг тайланд анхааруулжээ.

Лондонд нэг цагт оногдох хөдөлмөрийн бүтээмж их Британийн бусад бүсээс 30 орчим хувиар их боловч оргилдоо тулсан 2010 оны үеэс нэг хувиар буурчээ. Гэтэл Британийн бусад хэсэгт хөдөлмөрийн бүтээмж 2010 оноос хойш 1.4 хувиар өсөөд байгаа.

“Ажил эрхлэлтэд тун ч утга учиртай мэдээ. Гол нь энэ статистик лондон хот өрсөлдөх нь бүү хэл цалин хөлс, амьдралын стандартад сөрөг нөлөөтэйгөөр улс орны хөдөлмөрийн бүтээмжийг сааруулж байгааг харууллаа” хэмээн ноён Кларк тайлбарлав. Нийслэлд нэг цагийн ажлын дундаж хөлс Британийн бусад хэсгийнхээс 34 хувиар их. Гэхдээ тайланд тэмдэглэснээс үзвэл нэг цагийн ажлын хөлс Лондонд Британийн бусад аль ч хэсгээс илүү ноцтой буурсан.

Лондончуудын цагийн хөлс дэлхийн санхүүгийн хямралаас өмнө буюу 2009 онд оргилдоо тулснаас хойш долоон хувиар унаад байна. Уг уналт нийт их Британийн хэмжээнд дөрвөн хувьтай гарчээ. Цалин хөлс багассан нь ялангуяа санхүүгийн хямралаас хойш Лондонд ажил мэргэжлийн гараагаа эхлэгсдэд илүү хамаатай. Харин бүр эрт үеэс тогтмол ажиллагсдын цалин өссөн дүнтэй байгаа юм.

“Хямралаас хойш лондонд ажилд шинээр орсон эрэгтэйчүүдийн цалин 2009 оны түвшнээс 19 хувиар, эмэгтэйчүүдийнх 10 хувиар багассан. Нийт их Британийн хэмжээнд авч үзвэл шинээр ажиллагсдын цалин дээрхээс арай бага хувиар буурсан”-ыг тайланд дурджээ. Британийн бусад хэсэгтэй харьцуулахад Лондончууд орлогынхоо үлэмжхэн хэсгийг орон сууцны төлбөрт зориулдгийг мөн тайлангаас үзэж болно. Байр сууцны төлбөрөө төлснийхөө дараа нийслэлчүүд жилд дунджаар 21350 фунт стерлинг хэрэглээндээ зарцуулж байгаа нь их Британийн дундаж 22250-иас бага байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59120
0 эможи

keyboard_arrow_up