Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Korean Air” компанийн ерөнхийлөгчийг баривчлах хүсэлт гаргалаа

2018 оны 7 сарын 03

Өчигдөр буюу Даваа гарагт Өмнөд Солонгосын прокурорууд “Korean Air” компанийн ерөнхийлөгч Чо Ян Хог баривчлах хүсэлтээ шүүхэд гаргажээ.

69 настай Чог өв залгамжлалын 50 тэрбум воны ($45 сая) татвараас зайлсхийсэн, компанийн 20 тэрбум воны хөрөнгийг гэр бүлийн компаниудтайгаа шударга бус гэрээ байгуулах замаар завшсан гэж буруутгасан байна.

Мөн түүнийг хилийн чанадад байрлах 1 тэрбум воны хөрөнгийг татварын албанаас нуусан гэж прокурор дүгнэжээ.

Өөрийн бизнестэй нягт холбоотой их сургуулийн дэргэд хууль бус эмийн сан ажиллуулж, орлого олсон, гэр бүлийнхээ өмгөөлөгчийн төлбөрийг компаниар даалгаж байсан зэрэг бусад хэргүүд нэмэгдэх гэнэ. Ингээд Чо Ян Хо өмч хөрөнгө шамшигдуулсан, итгэл эвдсэн, луйвар хийсэн, татварын болон эмийн сан ажиллуулах хууль зөрчсөн хэргүүдэд буруутгагджээ.

Энэ долоо хоногийн сүүлээр түүнийг баривчлах эсэх шийдвэр шүүхээс гарна. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Чо Ян Хог прокурорууд 15 цагийн турш байцаажээ. Чогийн эхнэр болон хоёр охин нь янз бүрийн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
59239
1 эможи

Зочин
2018-07-12 11:36
Солонгос Монгол нисэхийн эрх мэдэлтнүүдийн хуйвалдаанаар зардал өсгөсөн илрүүлж үнээ бууруулах,Захиралын 2 охиныг мөнхийн юм шиг ааш авир эрх мэдлийг шалгаж илрүүлэх,Үүнээс санаа авч баячууд мөнгийг луйврын аргаар олсон өнөөдөртөө өөрсдийгөө баян хэмээж буй лувайрчдын эхнэр хүүхдүүд сургамж авах...
keyboard_arrow_up