Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Куба улс коммунизм байгуулах зорилтоо үндсэн хуулиас хасна

2018 оны 7 сарын 23

Куба улсын үндэсний ассемблей өнгөрсөн амралтын өдрүүдэд шинэ үндсэн хуулийн төслийг хэлэлцжээ.

Шинэ хуулийн төсөл бэлэн болсны дараа ард түмнээрээ хэлэлцүүлж, эцэст нь бүх нийтийн санал асуулгаар эцэслэн батлах юм байна.

Сонирхолтой нь шинэ үндсэн хуулинд Коммунизм байгуулах зорилтыг хасч, хувийн өмч, ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх заалтууд тусгагджээ. 1976 онд батлагдсан одоогийн үндсэн хуульд коммунист нийгэм байгуулахаар заасан байсныг социализм байгуулна гэж солихоор болсон байна.

Үндэсний ассемблейн дарга Эстебан Лазо “Бид үзэл бодлоосоо татгалзана гэсэн үг биш. Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараах нөхцөл байдалд тохируулж, бие даасан, хөгжиж цэцэглэсэн социалист улс байгуулах зорилт тавьж байна” гэжээ.

Хэдийгээр коммунист нийгмийг байгуулах тухай дурдаагүй ч одоогийн коммунист нам нь дангаар эрх барьсан хэвээр байх юм.

Куба улс одоогоор зөвхөн төрийн, хоршсон, фермийн болон хувь хүний өмчийг хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл хувийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхөөр шинэ үндсэн хуульд тусгажээ. 

Үүнээс гадна нэг хүний засаглал давамгайлж байсан 60 жилийн түүхээ төгсгөж, илүү хамтын удирдлагын системийг нэвтрүүлэх заалтууд орсон байна. Жишээ нь өнөөдөр ерөнхийлөгч бүх эрх мэдлийг төвлөрүүлдэг бол шинэ хуулиар ерөнхий сайдын албан тушаалыг бий болгож, үндэсний ассемблейн даргын эрх мэдлийг нэмэгдүүлэхээр болсон байна.

Бас ерөнхийлөгчийн насны хязгаарыг зааж, хоёроос дээш удаа сонгогдож ажиллахыг хориглохоор болжээ. Шинэ үндсэн хуулиар ерөнхийлөгч нь 60 нас хүрээгүй байхдаа нэр дэвшиж, таван жилийн бүрэн эрхийн хугацааг хоёроос дээшгүй удаа эдлэх гэнэ.

 

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593047
0 эможи

keyboard_arrow_up