Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ангараг гараг дээр нуур олджээ

2018 оны 7 сарын 27

Arslan.mn

Ангараг гараг дээр нуур байгаа болохыг эрдэмтэд тогтоожээ.  20 км хэмжээтэй нуур зузаан мөсөн гадаргуугаар бүрхэгдсэн ч, шингэн устай болохыг судлаачид хэлж байна. Хайлж буй мөсөн уулын ус тархах магадлалтай ч, нам даралттай учир ус дороо ууршдаг гэж эрдэмтэд үзэж байсан юм. Тэгвэл энэ удаад Улаан нүдэн гараг дээр байнгын усны нөөц бий болохыг тогтоогоод байна.

НАСА агентлагийн улаан нүдэн гарагийг судлах зориулалттай “Кьюриосити” төхөөрөмж Ангараг гараг дээр өмнө нь нуур, гол мөрөн байсан гэсэн баримт нотолгоо олсон юм. Гэхдээ агаарын онцлогоос шалтгаалан  мөс болон хувирсан гэх дүгнэлтийг эрдэмтэд гаргаад байсан юм.

Италийн Үндэсний асфтрофизикийн хүрээлэнгийн профессор, судалгааг удирдагч Роберто Оросеи-гийн хэлснээр, Ангараг гараг дээр олж тогтоосон нуур хэмжээний хувьд тийм ч том биш байж болно. Радарын тусламжтай нуурын талбайг тогтоосон ч, мөсөн давхаргын доорх усны хэмжээг тогтоох боломжгүй байгаа гэлээ. Гэхдээ ус 1 метрээс багагүй гүнтэй байгаа гэж үзэж байна.

Marsis радар нь Улаан нүдэн гарагийн гадаргуу, хөрс шорооны гадна давхаргыг цахилгаан соронзон туяаны тусламжтай судалж байгаа юм.

Хэдийгээр Ангараг гараг дээр нуур, шингэн ус байгааг тогтоосон ч, тус гараг дээр амьдрал бий гэж хэлэхэд эрт байна гэдгийг эрдэмтэд тэмдэглэлээ.

Нуур бийг тогтоосон. Цаашид судалгааны ажлаа үргэлжлүүлэн явуулж, нуурын бүтэц зэргийг тодорхойлох юм байна.

Эх сурвалж: TV5
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593197
0 эможи

keyboard_arrow_up