Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Туркийн засгийн газар Монголд хүн хулгайлсан гэх мэдээллийг эрс няцаалаа

2018 оны 7 сарын 31

Өчигдөр буюу Даваа гарагийн орой Туркийн гадаад хэргийн яам Монголын нутаг дэвсгэрт хүн хулгайлахыг оролдсон гэх мэдээллийг эрс няцаасан мэдэгдэл хийжээ.

Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хами Аксой хэвлэлийн хурал дээр хэлэхдээ “Баасан гарагт Монголд болсон үйл явдлыг хүн хулгайлах оролдлого мэтээр мэдээлсэнд бид гүнээ харамсаж байна. Энэхүү мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд үүнийг бид эрс няцааж байна” гэсэн юм.

Аксой бас уг хэрэг явдалтай холбогдуулан Анкара дахь Монгол улсын элчин сайдыг Туркийн гадаад хэргийн яаманд дуудаж, “Монголын эрх баригчдын уг асуудалд хандаж буй хандлагыг хүчтэй эсэргүүцэж байгаа”-г илэрхийлсэн гэжээ.

Эцэст нь тэр хэлэхдээ “Монголд оршиж байгаа террорист байгууллагын үйл ажиллагааг таслан зогсооход Монголын эрх баригчид шаардлагатай арга хэмжээг авна гэдэгт бид найдаж байна” хэмээн анхааруулсан байна.

Баасан гарагийн өглөө Улаанбаатар дахь Турк сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хэсэг хүмүүс хулгайлж, авч явсан юм. Туркийн агаарын хүчний ТТ4010 дугаартай онгоц энэ үед Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаад байв.

Гэвч Монголын эрх баригчид Турк сургуулийн захирлыг авч явахыг хориглосны дараа уг онгоц тухайн өдрийн орой буцаж ниссэн юм.

Акчайн удирддаг Улаанбаатар Эмпати сургуулийг Туркийн засгийн газар 2015 оны төрийн эргэлтийг зохион байгуулсан гэгддэг Фетуллах Гюлений олон улсын сүлжээний нэг хэсэгт тооцдог. Харин Вейсел Акчай болон бусад удирдлага өөрийн сургуулийг Гюлентэй холбоогүй, Германы хөрөнгө оруулалттай боловсролын байгууллага гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593302
0 эможи

keyboard_arrow_up