Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Туркийн засгийн газрын хоёр сайдыг АНУ “хар жагсаалт”-д орууллаа

2018 оны 8 сарын 02

АНУ-ын засаг захиргаа Туркийн хууль зүйн сайд Абдулхамит Гюл, дотоод хэргийн сайд Сулейман Сойлу нарын эсрэг эдийн засгийн хориг тавьж байгаагаа өчигдөр зарлажээ.

Анкарагийн эрх баригчид Америкийн иргэн, санваартныг үндэслэлгүй хорьж байгаагаас ийм арга хэмжээ авсныг Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Турк улсад 20 гаруй жил амьдарсан АНУ-ын иргэн Эндрью Брансон нь 2016 оны төрийн эргэлтийг дэмжсэн гэх үндэслэлээр баривчлагдаж, 35 хүртэл жил шоронд хоригдож болзошгүй болоод байгаа юм.

Тэгвэл дээр дурдсан хоёр сайд нь Брансоныг баривчлах, хорих үйл ажиллагааг гардан зохион байгуулсан гэгдэж байна. Хоёр сайдын АНУ дахь эд хөрөнгийг царцааж, АНУ-тай холбоотой ямар ч харилцаа, түүний дотор банкны гүйлгээнүүдийг нь хоригложээ.

Брансоныг хорьсны дараа Вашингтон янз бүрийн хэлбэрээр Туркийн засгийн газарт шахалт үзүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган үүнийг нь шүүмжилж, АНУ-ыг өөрийн хүчтэй, найдвартай холбоотноо алдаж болзошгүйг анхааруулж байв.

Туркийн гадаад хэргийн сайд Мэвлут Чавушоглу мөн “Хэн ч Туркэд заадаггүй юм. Бид хэний ч сүрдүүлгийг хэзээ ч тэвчихгүй. Хууль бүх хүнд тэгш үйлчилнэ” хэмээн твиттер хуудсандаа бичиж байжээ. Тэрээр өчигдрийн хоригийн мэдээг хүлээж аваад “үүнийг зүгээр орхихгүй, хариу хориг тавина” гэж мэдэгдсэн байна.

Энэ долоо хоногийн сүүлээр Чавушоглу АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзах юм. Энэ үеэр хоёр орны харилцаанд эерэг өөрчлөлт гарна гэсэн хүлээлт үүсээд байна.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593405
0 эможи

keyboard_arrow_up