Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ким Жөн Унтай хувийн яриа хэлэлцээ хийх бодолтой байгаагаа илэрхийлжээ

2018 оны 8 сарын 06

Зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хувийн яриа хэлэлцээ хийх бодолтой байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Хиросимад болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
 
“Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал хийгээд тус улсад хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд би Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай нүүр тулан уулзаж, яриа хэлэлцээ хийх шаардлагатай. Эдгээр асуудлыг шийдвэрлэх нь Япон-Умард Солонгосын шинэ харилцааг бүрдүүлнэ” гэж Ш.Абэгийн хэлснийг “Киодо” агентлаг иш татан мэдээлжээ.
 
Сүүлийн үед Японы эрх баригчид Умард Солонгостой харилцаа холбоогоо өргөжүүлэн хөгжүүлэхийг идэвхтэй дэмжиж байгаа нь тус улсад хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд ахиц дэвшил гаргах боломж гэж үзэж байгаатай нь холбоотой юм. Хоёр улсын удирдагчдын уулзалтыг ирэх 9 дүгээр сард ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр зохион байгуулах нь байж болох хувилбаруудын нэг юм гэж Японы Засгийн газар үзэж байгаа юм.
 
Умард Солонгос болон Япон улсын харилцаанд хамгийн их сэв суулгасан харилцааны нэг нь хулгайлагдсан Япон иргэдийн асуудал юм. Умард Солонгос Япон иргэдийг хулгайлсан гэдгээ няцаасаар ирсэн ч 2002 онд анх удаа Японы 13 иргэнийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч, тэдний тавыг нь нутагтаа эргэн ирэхийг зөвшөөрсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593538
0 эможи

keyboard_arrow_up