Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Америкийн худалдааны алдагдал нэмэгдэв

2018 оны 8 сарын 07

Arslan.mn

Америкийн Худалдааны яамны тун саяхан   нийтэлсэн тоо баримтад харуулснаар, 6-р сард Америкийн бараа бүтээгдэхүүн болон   үйлчилгээ худалдааны алдагдал 5-р сарынхаас 7.3%-иар нэмэгдсэнээр, 4 сарын   туршид худалдааны алдагдал анх удаагаа нэмэгдсэн байна.

Тоо баримтад   харуулснаар, 6-р сард Америкийн экспорт 5-р сарынхаас 0.7% буурч 213 тэрбум 800   сая ам долларт хүрч, импорт 0.6% буураад 260 тэрбум 20 сая ам долларт хүрчээ.   Тус сарын худалдааны алдагдал нэмэгдээд 46 тэрбум 300 сая ам долларт хүрснээр,   өмнөх сарынхаас нэмэгдсэн байна.
Тоо баримтад харуулснаар, Энэ оны эхний   хагаст Америкийн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний худалдааны ерөнхий   алдагдал 291 тэрбум 200 сая ам долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.2%-иар   нэмэгдсэн байна.

Хэдийгээр Трампын засгийн газар худалдааны алдагдлыг   багасгах явдлыг худалдааны бодлогынхоо чухал зорилт болгосон хэдий ч импортыг   хязгаарласан ганц талт худалдааны ивээх үзлийн бодлого худалдааны алдагдлыг   багасгаж чадахгүй юм. Харин Америкийн санхүүгийн алдагдал өргөжин хувийн   хадгаламж буурч, хүүгийн түвшин дээшлэн ам долларын ханш чангарахын хэрээр,   Америкийн худалдааны алдагдал цаашид үргэлжлэн өргөжих болно гэж эдийн засагчид   нийдэм үзсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593575
0 эможи

keyboard_arrow_up