Хоёр Солонгос дараагийн уулзалтаа Пёньянд хийхээр болжээ
2018 оны 8 сарын 14
Умард, Өмнөд Солонгосын дараагийн дээд хэмжээний уулзалт ирэх сард Пёньянд болно гэж "ВВС" агентлаг мэдээлэв. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын анхны уулзалт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд болсон билээ.
Дээд хэмжээний ээлжит уулзалт хаана, хэзээ хийхээ тохиролцохоор болсноо хоёр Солонгосын албаны хүмүүс хэлсэн аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
593789
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: