Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хэвлэл мэдээллийн 300 гаруй байгууллага Д.Трампын эсрэг нэгдээд байна

2018 оны 8 сарын 16

Зураг

Сэтгүүлчид рүү дайрч, давшилсан Дональд Трампын үйлдэлтэй тэмцэж, хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх зорилгоор АНУ-ын хэвлэл мэдээллийн 300 гаруй байгууллага кампанит ажил өрнүүлж эхэлжээ.

Хэвлэлийн мэдээллийн байгууллагын эсрэг явуулж буй Д.Трампын “бохир дайн”-ыг АНУ даяар буруушаах уриалгыг “The Boston Globe” сонин өнгөрсөн долоо хоногт гаргасан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тус байгууллагын нийтлэлийг “хуурамч” хэмээн тохуурхаж, “иргэдийн дайсан” гэж сэтгүүлчид рүү дайрчээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэлтгүй НҮБ-ын шинжээчид уг асуудалтай холбогдуулан сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг хөндөөд байгаа ажээ.

"АНУ-ын Засаг захиргаа хэвлэл мэдээллийн байгууллагууд руу дайрч, давшлахын аюул" гэсэн сэдвээр нийтлэл гаргана гэж “The Boston Globe” сонин амлаад, ийм нийтлэл гаргахыг хэвлэл мэдээллийн бусад байгууллагуудад уриалжээ.

АНУ-ын сонингууд, Их Британийн “The Guardian” сонин зэрэг том, жижиг, олон улсын гэсэн тодотголтой хэвлэл мэдээллийн 350 орчим байгууллага энэ уриалгад нэгдээд байна.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593915
0 эможи

keyboard_arrow_up