Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Twitter”-ийн хувьцааны ханш огцом унав

2018 оны 8 сарын 20

“Twitter”-ийн сар тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо энэ оны II улиралд өмнөх улирлаас нэг саяар буурч, 335 сая болсон байна. Энэ нь жилийн өмнөхөөс 2.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт хэдий ч цаашид буурах 

төлөвтэй байгааг тус компани албан мэдэгдэлдээ дурджээ. Энэхүү мэдээллийн дараа “Twitter”-ийн хувьцааны ханш 21 хувиар буурсан нь 2014 оны хоёрдугаар сараас хойш буюу сүүлийн дөрвөн жилийн огцом уналтад тооцогдож байна. Тус компанийн борлуулалтын орлого II улиралд 711 сая ам.долларт хүрч өссөн нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт боллоо. Харин татварын өмнөх ашиг нь 235 сая ам.доллартай гарчээ. Энэхүү үзүүлэлтээс хамаарч “Twitter” компанийн хувьцааны ханш 2018 онд 79 хувиар өсөөд байсан юм. “Twitter” компани платформоо шинэчлэх, Европ дахь үйлчилгээнийхээ нууцлалын дүрэм журмыг чангатгах зэрэг хэд хэдэн шинэчлэл хийхээр ажиллаж байгаа ажээ. Тухайлбал, “Twitter” өнгөрсөн долоо хоногт алгоритмын аргаар есөн сая орчим хуурамч хаяг олж илрүүлсэн байна. “Twitter” гэлтгүй “Facebook” ч мөн адил хуурамч хаягтай холбоотойгоор эрсдэл хүлээж байгааг шинжээчид онцолж байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594028
0 эможи

keyboard_arrow_up