Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Саудын Арабын прокурор хүний эрхийн төлөө тэмцэгч таван иргэнд цаазын ял онооно

2018 оны 8 сарын 23

Хүний эрхийн төлөө тэмцдэг байгууллагуудын мэдээлснээр Саудын Арабын прокурор хүний эрхийг дэмждэг таван иргэнд цаазын ял оноох магадлалтай байна.

Үүнд хамгийн анх хүний эрхийн кампанит ажлыг эхлүүлсэн эмэгтэй багтаж байгаа аж. Шийт шүтлэгтэй нэртэй тэмцэгч Исра аль-Гхомгхамийг 2015 онд нөхрийн хамт баривчилсан юм.

Тэднийг суртал ухуулга явуулж, олон нийтийн санаа бодлыг бусниулж, жагсаал цуглаанд оролцож түүнийгээ баримтжуулан цахим ертөнцөд нийтэлдэг байсан хэмээн буруутгажээ.

Саудын Араб олон нийтийн тэмцэл хөдөлгөөнийг хатуу хориглодог бөгөөд Мохаммед бин Салман зарим хязгаарлалтыг зогсоосон. Тухайлбал эмэгтэйчүүдийн машин жолоодох эрхийг сэргээж, кино театрыг олон нийтэд нээлттэй болгож цаашлаад эдийн засгийн шинэчлэлтийг ч хийгээд байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594143
0 эможи

keyboard_arrow_up