Си Жиньпин сонгогдсоноосоо хойш анх удаа Умард Солонгос айлчлах төлөвтэй байна
2018 оны 8 сарын 23
БНХАУ-ын дарга Си Жиньпин Умард Солонгос үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор бэлтгэж байгаа аж. Тус арга хэмжээ ирэх сарын 9-нд болох юм.
Си Жиньпин 2013 онд БНХАУ-ын даргаар сонгогдсоноосоо хойш анх удаа тус улсад айлчлах гэж байгаа аж.
Умард Солонгосын цөм болон пуужингийн хөтөлбөрийн улмаас хоёр улсын харилцаа халуухан байгаа хэдий ч гуравдугаар сард Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун БНХАУ-д гэнэтийн айлчлал хийснээс хойш хоёр улс гурван удаа дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
594153
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: