Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НҮБ: Ирэх 10 жилд Энэтхэг улс хүнсний хэрэглээгээрээ БНХАУ-ыг давна

2018 оны 8 сарын 28

Arslan.mn

Дэлхийн хүнсний хэрэглээ ирэх 10 жилд хэрхэн өөрчлөгдөх талаар НҮБ болон Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага судалгаа хийжээ. Судалгаанаас харахад хүнсний гол бараа, бүтээгдэхүүний үнэ сүүлийн 20 жилд огцом өссөн байна. Тухайлбал, 2000 оноос БНХАУ олон улсын зах зээлд илүү нээлттэй болж, үр тариа, мах гээд хүнсний гол бүтээгдэхүүний эрэлт огцом өсжээ.

Ингэснээр хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ 2011 онд түүхэн дээд түвшиндээ хүрч өссөн байна. Хөгжиж буй орнуудад эдийн засаг тэлж, хотжилт явагдахын хэрээр гахай, тахай, загасны махны хэрэглээ нэмэгдсэн аж. Үүнийг дагаад эдгээр амьтдын хооллох эрдэнэ шиш, буурцгийн шош болон бусад үр тарианы эрэлт огцом өсжээ. Үүнээс “Tyson Foods”, “Cargill”, “Archer-Daniels-Midland” зэрэг хүнс үйлдвэрлэлийн компаниуд ихээхэн ашиг хүртсэн байна.

Хөгжингүй орнуудад эрэлт буурсан ч хөгжиж буй орнуудад энэ байдал эсрэгээрээ байсан нь эдгээр компаниудын бизнест эергээр нөлөөлсөн аж. Түүнчлэн Украйн, Уругвайн газар тариалангийн салбар хөгжиж, АНУ, Бразилд газар тариалангийн орлого нь түүхэн дээд түвшиндээ хүрч өсжээ. Энэ бүгдэд БНХАУ-ын эрэлт голлон нөлөөлсөн байна.

Хэдий тийм боловч БНХАУ-д насжилт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт нь саарч байгаагаас мах, загасны эрэлт буурч эхэлснийг НҮБ болон Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын шинжээчид онцолж байна. Тиймээс ирэх 10 жилд дэлхийн хүнсний эрэлтэд БНХАУ-ын үзүүлэх нөлөө өмнөх шигээ их байхгүй гэдгийг онцолжээ. Харин Саб-Сахарын Африкийн орнуудад үр тарианы эрэлт 2008-2017 онд 43 сая тонноор өссөн үзүүлэлттэй байна.

Ирэх 10 жилд дахин 51 сая тонноор өсөх тооцоог шинжээчид гаргаад байгаа юм. Мөн Энэтхэгт сүүн бүтээгдэхүүний эрэлт 63 сая тонноор өсөх тооцоо гарчээ. Энэ нь “Nestle”, “Coca-Cola” зэрэг компаниудад эергээр нөлөөлөхийг НҮБ, Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын шинжээчид онцолжээ. Мөн Африкт элсэн чихэр, ургамлын тосны борлуулалт хөгжингүй орнуудынхыг давна. Харин Энэтхэг цаашид дэлхийн хүнсний зах зээлд БНХАУ-ын авчирсан шиг өсөлтийг авчирна гэж тооцоо гарсан байна. Тус улсын хүн ам 2022 он гэхэд БНХАУ-ыг давж, 2050 он гэхэд дэлхийн хоёрдогч том эдийн засаг болох төлөвтэй байгаа юм.

Хэдий тийм боловч шашны нөлөөнөөс хамаарч махнаас илүүтэй сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт өснө гэж үзжээ. "Ирэх 10 жилд хүнсний үнэ тогтвортой байна. Үйлдвэрлэгчид хэрэглээг дагаж нийлүүлэлт хийвэл хамгийн их ашиг олно. Харин АНУ, БНХАУ зэрэг томоохон зах зээлийн хувьд хэмжээнээс илүү чанарт анхаарах нь зүйтэй" гэж судлаачид зөвлөж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594297
0 эможи

keyboard_arrow_up