Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын ДНБ жилийн дүнгээр 4.2 хувиар өслөө

2018 оны 8 сарын 30

АНУ-ын эдийн засаг II улиралд жилийн дүнгээр 4.2 хувиар өслөө. Энэ нь шинжээчдийн таамгаас давсан төдийгүй 2014 оны III улирлаас хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна.

Arslan.mn

АНУ-ын эдийн засгийн 70 хувийг бүрдүүлдэг өрхийн зарцуулалт шинжээчдийн таамаглаж байсан шиг өсөөгүй ч компаниудын ашиг өнгөрсөн улиралд сүүлийн дөрвөн жилийн дээд хурдаар нэмэгдсэн нь тус улсын эдийн засагт эергээр нөлөөлжээ. Түүнчлэн компаниуд энэ онд татварын зардлаас нийт 1.5 их наяд ам.доллар хэмнэсэн гэсэн тооцоо гарсан байна. Хэдий тийм боловч ирэх улирлаас АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурд саарна гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид таамаглажээ. Учир нь татвар бууруулах бодлогын нөлөө багасахтай зэрэгцээд худалдааны маргаан АНУ-ын бизнесүүдэд сөргөөр нөлөөлөхөөр байна.

Үүний зэрэгцээ Холбооны Нөөцийн банк мөнгөний бодлогоо аажмаар чангатгах магадлал өндөр байгаа аж. Тухайлбал, ирэх сард гэхэд бодлогын хүүгээ өсгөх магадлал 90 хувьтай байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594365
0 эможи

keyboard_arrow_up