Трамп, Пакистанд үзүүлэх бүх ТУСЛАМЖАА зогсоолоо
2018 оны 9 сарын 03
АНУ-ын Зэвсэгт хүчин Пакистаны нийслэл Исламабад хотноо эрхээ тогтоохыг санаархаж буй террорист бүлэглэлүүдийн эсрэг зарцуулагдахаар төсөвлөсөн 300 сая ам.долларын тусламжаа зогсоохоор шийдвэрлэсэн байна.
Трамп "Бид Пакистаны дотоодын аюулгүй байдалд олон тэрбумыг зарцуулж буй. Харамсалтай нь Пакистан, АНУ-аас нүүрээ буруулж байна" гэж тайлбарласан юм.
Алан хядах "Талибан" бүлэглэлийн хамгийн харгис "Хаккани" сүлжээг илрүүлэх, устгах үйл явцад Пакистаны эрх баригчид анхаарлаа хандуулахгүй байгаа нь АНУ-ын Төрийн Департментийн дургүйцлийг байнга хүргэдэг бөгөөд энэ мөн нэг шалтгаан нь болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
594463
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: