Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сүүлийн 25 жилд тохиогоогүй хүчтэй хар салхи Японы баруун эрэгт хүрлээ

2018 оны 9 сарын 04

Сүүлийн 25 жил тохиолдоогүй хүчтэй далайн хар салхи өнөөдөр үдээс хойш Японы баруун эрэгт хүрснээр олон тооны нислэгүүд цуцлагдаж, галт тэрэгний хөдөлгөөн саатжээ.

Өнөөдөр үд дунд Жэби нэртэй уг хар салхи Токушима мужийн өмнөд хэсэгт хүрсэн бол дараа нь Кобэ орчмыг нөмөрсөн тухай тус улсын цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.

Хар салхины улмаас ширүүн бороо орж, үерлэж, хөрсний нуралт үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг ард иргэдэд анхааруулжээ. Салхины хурдны үзүүлэлтээрээ “маш хүчтэй” ангилалд багтаж байгаа Жэби хар салхи 1993 оноос хойш Японд үзэгдээгүй том гамшигт тооцогдож байна.

Өдрийн 1:00 цагийн байдлаар Жэби хар салхины дээд хурд 216 км/цаг хүрч, төвдөө 955 Гектапаскаль агаарын даралт үүсгэж, цагт 60 км хурдтай хойд зүгт шилжиж байгааг цаг уурчид мэдээлжээ.

Өнгөрсөн долдугаар сард Японы баруун эрэг орчмыг мөн хар салхи дайрснаас 220 гаруй хүн үерийн ус, хөрсний нуралтад амиа алдсан юм.

Жэби хар салхи өнөөдөр орой Япон тэнгисийг өнгөрч, Лхагва гарагийн өглөө эрч нь буурна гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

Орон нутгийн нисэх буудлуудад гадаад болон дотоодын 700 гарүй нислэг цуцлагдсан байна. Мөн хурдан галт тэрэгний шугамнууд, хурдны авто замууд хаагджээ.

Тоёота корпораци орон даяар байрлах 14 үйлдвэрийнхээ шөнийн ээлжийн ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Осака, Киото мужууд өнөөдөр дэлгүүр худалдааны төвүүдээ хаасан бол Нагоя хот жуулчдын очдог газруудаа хаах арга хэмжээ авчээ.

 

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594530
1 эможи

keyboard_arrow_up