Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ши Жиньпин: Африкийн зарим орнуудыг өрнөөс чөлөөлнө

2018 оны 9 сарын 04

Arslan.mn

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Африкийн зарим орнуудыг өрнөөс чөлөөлөхөө амлалаа. Тэрбээр нэр нь дурдагдаагүй ч Африкийн хамгийн их өртэй, ядуу орнуудыг энэ онд багтаан төлөгдөх ёстой хүүгүй зээлүүдээс чөлөөлнө гэж Бээжин хотноо болж буй “БНХАУ-Африкийн хамтын ажиллагааны форум”-ын үеэр мэдэгдсэн байна. Мөн Африкт 60 тэрбум ам.долларын зээл тусламж, санхүүжилт олгохоо зарлажээ. БНХАУ гурван жилийн өмнө үүнтэй ижил хэмжээний санхүүжилт Африкт олгох шийдвэр гаргаж байсан юм.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин форумын үеэр “БНХАУ Африкт Засгийн газрын тусламж үзүүлэх, хөрөнгө оруулж, санхүүгийн байгууллага компаниудыг санхүүжүүлэх зорилгоор 60 тэрбум ам.долларын санхүүжилт дахин олгоно. Бид Африкийн орнуудын дотоод хэрэгт оролцохгүй, зорилго зорилтоо тулгахгүй, эдийн засгийн туслалцаа үзүүлснийхээ төлөө улс төрийн ямар нэг нөхцөл тавихгүй. Хоёр талын хамтын ажиллагаа эерэг, эсвэл сөрөг нөлөөтэй аль нь болохыг БНХАУ, Африкийн иргэд дүгнэх боломжтой” хэмээн онцолжээ.

Ши Жиньпин ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа "Нэг бүс, Нэг зам" санаачилгаа хамгаалах байр суурьтай байгааг ажиглагчид онцолж байна. Тэрбээр мэдэгдлийнхээ үеэр "Энэхүү төсөл хөтөлбөр нь авто болон төмөр зам, боомт, хоолой зэрэг худалдааны сувгуудыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой" гэдгийг дурджээ. БНХАУ сүүлийн үед өрийн дарамт үүсгэж байна гэсэн үндэслэлээр Австрали, Энэтхэг тэргүүтэй олон орнуудын шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Түүнчлэн Малайзын Ерөнхий сайд Махатир Мохамад өнгөрсөн сард Бээжинд айлчлах үеэр "Колоничлолын шинэ хэлбэр" тогтож байгааг анхааруулж, БНХАУ-ын дэмжлэгтэй 20 тэрбум ам.долларын төмөр замын төслийг цуцалсан юм.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594548
0 эможи

keyboard_arrow_up