Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Английн премьер лигийн клубүүд тоглогч авахад 1.2 тэрбум фунт стерлинг зарцууллаа

2018 оны 9 сарын 05

Arslan.mn

Европын хөлбөмбөгийн топ лигүүдийн наймааны цонх хаагдаж, багууд бүрэлдэхүүнээ эцсийн байдлаар сонголоо. Италийн аварга “Juventus” Португалын шигшээ багийн ахлагч, “Real Madrid” клубийн 4-1 довтлогч Криштиано Роналдог 105 сая еврогоор эгнээндээ нэгтгэсэн нь энэ зуны хамгийн топ шилжилтээр нэрлэгдэж байна. Үүний зэрэгцээ Антуан Гриззман, Гарет Бэйл, Лука Модрич, Эден Азар болон Неймар зэрэг шилдгүүд өөр багт очих өндөр магадлалтай гэгдэж байсан ч бүгд багтаа үлдсэн юм.Хэдий тийм боловч хэд хэдэн хаалгач багаа сольсныг энэ зуны анхаарал татсан үйл явдлуудад нэрлэж болохоор байна. Тухайлбал, өнгөрсөн улиралд “Premier League”-т дөрөвдүгээр байрт орсон, аваргуудын лигийн дэд аварга “Liverpool” клуб хаалгачийн байрлалдаа Бразилын шигшээ багийн хаалгач Алиссон Беккерийг авчирсан байна. Английн клуб түүний төлөө 72.5 сая еврог Италийн “Roma”-д төлжээ.

 

Дэлхийн аваргын хүрэл медальт Бельгийн шигшээ багийн гарааны хаалгач Тибо Куртуа 45.3 сая ам.доллараар Испанийн эзэн хааны “Real Madrid” клубт нэгдсэн юм. Ийнхүү үндсэн хаалгачаа алдсан Английн “Chelsea” клуб Испанийн “Athletic Bilbao” клубээс 23 настай залуу хаалгач Кепаг 71.6 сая фунтээр авч, түүнийг дэлхийн хамгийн өндөр үнэтэй хаалгач болгосон байна.

Хамгийн олон үзэгчтэй Английн премьер лигийн клубүүд энэ зуны наймааны цонхоор тоглогч худалдан авахад нийт 1.2 тэрбум фунт стерлинг зарцуулсан талаар “Deloitte Sport Business Club”мэдээллээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594554
0 эможи

keyboard_arrow_up