Европын холбоо анх удаа гишүүн улсаа шийтгэв
2018 оны 9 сарын 14
Өнгөрсөн лхагва гаригт Европын парламентын гишүүний гуравны хоёр нь Европын холбооны гишүүн болох Унгар улсыг байгууллагынх нь үнэт зүйлсийг хүндэтгээгүй шалтгаанаар шийтгэх санал гаргажээ. Унгар улсын одоогийн ерөнхий сайд Виктор Орбан өнгөрсөн найман жилийн хугацаанд дүрвэгчдийн талаар хатуу бодлого барьж ирсэн. Тэрээр дүрвэгчдэд тусламж үзүүлэхийг гэмт хэрэгт тооцсон нь олны эгдүүцлийг хүргэсэн. Мөн иргэдийнхээ эрх чөлөөг боомилсон, шашин шүтлэгээр ялгаварласан бодлого явуулж байгаа нь Европын холбооны үнэт зүйлсэд аюул учруулж байна гэж үзсэнээс тус улсыг шийтгэх санал тавьжээ. Унгарын ерөнхий сайд Европын холбооны өөрийнх нь улсын эсрэг гаргасан шийдвэрийн талаар үг хэлэхдээ “Энэ нь сүрдүүлэг” хэмээн нэрлэжээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
594867
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: