Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

12 оршин суугчтай Кориппо тосгоныг зочид буудал болгон хөгжүүлнэ

2018 оны 9 сарын 30

Швейцарын Тицино тосгоны ойролцоо орших уулын жижиг тосгон Кориппогийн оршин суугчид тосгоноо хөгжүүлэх сан байгуулж, тосгоныг тэр чигт нь зочид буудал болгон хөгжүүлэхийг зорьж байна.

Кориппо тосгоны оршин суугчид өөр тосгон, хотууд руу нүүсэн учир ердөө 12 оршин суугч үлдээд байгаа ажээ. Оршин суугчдынх 11 нь 65-аас дээш насныхан байгаа юм. Өмнө нь энэхүү тосгон 300 гаруй оршин суугчтай байжээ.

Тосгоны эдийн засгийн эргэлт нь уушын газар, жижиг ресторан болсон учир оршин суугчид нь тосгоноо тэр чигт нь зочид буудал болгон хөгжүүлэхийг илүүд үзсэн байна. Тосгоныг хөгжүүлэх сангийн тэргүүн, архитектор Фабио Гиацомази "Ирсэн зочдод 1800-аад оны хөдөөний тосгоныг санагдуулам эртний хэв маяг шингээсэн тосгон, зочид буудлыг санал болгоно. Мөн байгалийн үзэсгэлэнт газар оршдог тул ууланд авирах боломжтой. Түүнчлэн тосгоны уламжлалт хоол хүнсийг санал болгоно” гэж мэдэгджээ.

Дээрх төсөлд ойролцоогоор 6.5 сая ам.доллар шаардлагатай бөгөөд швейцарчуудын хандив болон банкны зээлийн тусламжтай 2.7 сая ам.долларын хөрөнгө босгоод байгаа аж. Төсөлд тус улсаас гадна олон улс анхаарлаа хандуулж эхэлсэн байна.

2017 онд Швейцарын зочид буудал, рестораны нийгэмлэгээс "Кориппо тосгоны төсөл" шилдэг инновац бүхий зочид буудал шагналыг авч байжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595385
0 эможи

keyboard_arrow_up