Индонезод болсон газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо 832-д хүрчээ
2018 оны 10 сарын 01
Индонезийн Сулевиси арлын Палу хотноо энэ амралтын өдөр 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн улмаас ЦУНАМИ үүсч, Индонез улсад их хэмжээний хохирол учруулаад байна. Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 832-д хүрчээ.
Эрх баригчид орон даяар онц байдал зарлаж, аврагчид болон армийнхныг гамшгийн бүс рүү илгээгээд байна.
“Цунами үүссэний дараа ослын газраас олон цогцос олдсон. Амиа алдагсдын тоо нэмэгдэж байна. Худалдаачид болон загасчид хүчтэй цунаим үүсэх үед далайн эргийн ойролцоо байсан учир ийнхүү амь насаараа хохирлоо" гэж Индонезийн гамшгийн агентлагийн төлөөлөгч мэдэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
595429
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: