Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Францын үндэсний баярын парадад кибер ангийн цэргүүд анх удаа алхжээ

2018 оны 7 сарын 16

Жил бүрийн долдугаар сарын 14-ний өдөр Франц улсын үндэсний баярын өдөр буюу Бастилийн хэрмийг довтолсны ойн өдрийг тэмдэглэдэг.

Энэ өдөр Парисын төвд Элисейн өргөн чөлөөнд цэргийн томоохон парад зохион байгуулагддаг юм. Тэгвэл энэ жилийн парадад анх удаагаа Францын армийн кибер халдлагаас хамгаалах ангийн цэргүүд бусад анги нэгтгэлүүдийн хамт жагсжээ.

Тус анги нь өнгөрсөн онд анх удаа байгуулагдаж байв. 2016 оны арванхоёрдугаар сард Францын батлан хамгаалахын сайд Жан Ив Ле Дриан кибер орчинд бусад улс оронтой дайтах зорилготой COMCYBER анги байгуулах төлөвлөгөөг зарлаж байсан юм. Тус ангийн үндсэн гурван үүрэг нь кибер тагнуул, хамгаалалт, довтoлгоо юм байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын дотоод хэрэг, сонгуулийн ажиллагаанд гадаад орны төрийн дэмжлэгтэй хакерууд халдаж, нөлөөлөх оролдлого нэмэгдсэн нь ийм тусгай анги нэгтгэл байгуулахад хүргэжээ. 

Үндэсний баярын парадад кибер анги жагсах болсон нь Франц улсын хувьд батлан хамгаалах шинэ салбар нь ямар өндөр ач холбогдолтой болохыг харуулж байна.

 

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59559
0 эможи

keyboard_arrow_up