Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нобелийн шагналт дөрөвдэх эмэгтэй химийн салбараас тодорлоо

2018 оны 10 сарын 05

Image result for Фрэнсис Арнольд Нобел

АНУ, Их Британийн эрдэмтэд хувьслын онолын бүтээлээрээ химийн салбарт Нобелийн шагнал хүртэхээр болжээ. Шведийн эзэн хааны академийн зөвлөл АНУ-ын Калифорнийн технологийн хүрээлэнгийн судлаач, Фрэнсис Арнольд, Миссурийн их сургуулийн профессор Жорж Смит, Их Британийн Кембрижийн их сургуулийн молекул, биологийн танхимын багш Грегори Уинтер нарт 1.1 сая ам.долларын шагналыг хувааж олгохоор шийдвэрлэсэн байна. Нобелийн хорооны мэдэгдэлд “Фрэнсис Арнольд, Жорж Смит, Грегори Уинтер нар хувьслын онолын хүчийг ашиглан эм бэлдмэл, био шатахуунд ашиглах энзим, эсрэг биетүүдийг гаргаж авснаараа химийн шинжлэх ухаанд нээлт хийсэн. Тэдний шинжлэх ухаанд оруулсан гавьяаг үнэлж Нобелийн шагнал олгож байна” хэмээжээ. АНУ-ын химич Фрэнсис Арнольд Нобелийн түүхэн дэх шагнал хүртсэн дөрөв дэх эмэгтэй эрдэмтэн болсон байна. Нобелийн хорооны Энхтайвны шагналтныг өнөөдөр тодруулна. Энэ жилийн шагналын сан есөн сая ам.доллар бөгөөд есөн салбарт хуваан олгох юм. Нобелийн шагналт эрдэмтдэд батламж гардуулах ёслол Стокгольмд, Энхтайвны шагналыггардуулах үйл ажиллагаа Осло хотод ирэх арванхоёрдугаар сарын 10-нд болно.  

 

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595599
1 эможи

keyboard_arrow_up