Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-д зорчиж буй гадны иргэн ЭМД-ын хөнгөлөлт эдлэх боломжтой

2018 оны 10 сарын 05

Холбоотой Зураг

БНСУ-д гадаадын иргэдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах эрх болон түүний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор  иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөж журмыг арванхоёр дугаар сараас мөрдөхөөр болжээ. Энэ нь БНСУ-д эмчилгээний визээр орж ирэн, бага хэмжээний хураамжаар эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлж байгаа гадаадын иргэдийн асуудлыг цэгцлэх зорилготой юм. Хэрэв гадаадын иргэд эрүүл мэндийн даатгалын хураамжаа хугацаандаа төлсөн тохиолдолд оршин суух виз сунгах болон БНСУ-д дахин орж ирэх боломжтой байхаар зохицуулсан байна.

Гадаад иргэдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан статистик мэдээллийг харвал 2013 онд 162 265 хүн, 2014 онд 184 805, 2015 онд 208 184, 2016 онд 248 479 хүн, 2017 онд 270 416 хүн байгаа бол 2018 оны эхний зургаан сард 2 987  630 хүн болсон байна. Энэ тоо нь цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Жишээвэл: “А” гэх гадаад иргэн 5 жилийн турш 3 сая вонын эрүүл мэндийн даатгал төлсөн тохиолдолд 600 сая вон хүртэлх эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна.

Эх сурвалж: ZALUU.COM
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595609
0 эможи

keyboard_arrow_up