Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хорватын Ерөнхийлөгч ОХУ-тай харилцаагаа сайжруулах хүсэлтэй байна гэв

2018 оны 7 сарын 16

Холбоотой Зураг

Хорватын Ерөнхийлөгч Колинда Грабар Китарович ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзан хоёр орны харилцааг өөр түвшинд аваачихад бэлэн гэдгээ Ассошиатед пресс агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Грабар Китарович цаашид Москватай хамтран ажиллан хоёр орны харилцааг муутгах гэсэн элдэв оролдлогуудын эсрэг байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрбээр Хорватын аюулгүй байдалд заналхийлж буй асуудлаар харилцан ярилцах хүсэлтэй байна гэжээ. Өнөөдөр болох Трамп Путин нарын дээд хэмжээний уулзалтын тухайд тэрбээр ''Хоёр орны удирдагчид дэлхий дахины тогтвортой байдал, Транс-Атлантикийн хамтын ажиллагааг сайжруулах асуудалд аль аль тал нь хариуцлагатай хандана гэж найдаж байна. Америк, Оросын харилцаанд эерэг өөрчлөлт бий болсноор Балканы бүс нутгийн орнуудад зөрчилдөөн үүсэхээс сэргийлэхэд  чухал ач холбогдолтой'' гэжээ. Мөн тэрбээр Хорватын баг ДАШТ-нд амжилттай оролцож мөнгөн медаль авсанд ихэд баяртай байгаагаа илэрхийлсэн ''Спорт  биднийг нэгтгэж чадлаа. Өнгөрсөнд болсон сөрөг зүйлүүдээс дэлхий нийтээрээ залхаж байна шүү дээ'' гэжээ.

Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59565
2 эможи

keyboard_arrow_up