Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Япон улс гадаадаас авах ажилчдынхаа тоог 500 мянгаар нэмэхээр төлөвлөжээ

2018 оны 10 сарын 16

Arslan.mn

Япон улс хагас сая гаруй цагаач ажилчдыг эх орондоо хүлээн авахаар төлөвлөж байна. Япон улсын дотоодын ажиллах хүч сүүлийн жилүүдэд тасралтгүй буурч байгаатай холбоотойгоор тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ цагаачлалын бодлогоо шинэчлэх хуулийн төслийг боловсруулж эхэлснээ хоёрдугаар сард мэдэгдэж байсан юм. Одоогоор Японы цагаач ажилчдын тоо 1.3 сая хүрээд байгаа аж. Харин хуулийн төсөл батлагдвал энэ тоо 40 орчим хувиар нэмэгдэхийг “Kyodo New Agency” мэдээлжээ. Үүнээс гадна өнгөрсөн ням гарагт Засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцсэн 100 гаруй иргэн Токио хотноо жагсаж, цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн байна. Ерөнхийдөө хөгжингүй орнуудын иргэд цагаачдын асуудалд тийм ч нааштай хандахгүй байгааг олон улсын шинжээчид анхааруулж байгаа юм.

Эх сурвалж: bloomberegtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596089
0 эможи

keyboard_arrow_up