Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Сэтгүүлч алагдсаныг Саудын Араб анх удаа хүлээн зөвшөөрч, тагнуулын байгууллагадаа цэвэрлэгээ хийлээ

2018 оны 10 сарын 20

Arslan.mn

Аравдугаар сарын 2-нд Туркийн Истанбул дахь консулын газарт очоод сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггиг алагдсан болохыг Саудын Арабын эрх баригчид анх удаа хүлээн зөвшөөрлөө.

 

Өчигдөр тус улсын төрийн өмчит ТВ суваг уг хэргийг шалгасан шалгалтын урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ. Хашогги консулын газарт байхдаа албаны хүмүүстэй маргалдаж, зодолдох үеэр амь үрэгдсэн гэх дүгнэлтийг мөрдөгчид гаргасан байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын төрийн албан хаагч 18 хүнийг баривчилж, тагнуулын албаны дэд даргыг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлжээ.

Тодруулбал Саудын Арабын тагнуулын ерөнхий газрын дэд дарга Ахмад аль Ассири, хааны хуулийн зөвлөх Сауд аль Кахтани нарыг ажлаас нь чөлөөлөх зарлигийг тус улсын эзэн хаан гаргасан байна.

Улмаар тагнуулын ерөнхий газрыг бүтцийг шинэчилж, дахин байгуулах засгийн газрын хороог байгуулж, угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салманаар удирдуулах зарлигийг эзэн хаан Салман бин Абдулазиз аль Сауд гаргажээ.

Амь үрэгдсэн сэтгүүлч Хашогги угсаа залгамжлах ханхүүгийн бодлогыг хүчтэй шүүмжлэгч байсан гэдэг. Тиймээс Саудын Арабын эрх баригчид өөрсдийн үйлдсэн аллагыг нуун дарагдуулж, зарим албаны хүмүүсээ золиослохоор шийдсэн гэж ажиглагчид дүгнэж байна.

Туркийн мөрдөгчдийн мэдээлж байгаагаар Саудын Арабаас илгээсэн 15 хүнтэй баг Хашоггиг сураггүй болдог өдрийн өглөө Истанбул дахь консулын газрын байранд нэвтэрсэн гэдэг.

Тэд сэтгүүлчийн амийг хөнөөж, цогцсыг нь мөчлөн авч явсан гэдэгт Туркийн тал итгэлтэй байгаа. Өчигдрийн мэдэгдлээс өмнө Саудын Арабын тал Хашогги сэтгүүлчийг консулын газраас эсэн мэнд гарч явсан гэж мэдэгдэж байсан юм.

Мөн сэтгүүлчийн амийг хөнөөгөөгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлч сураггүй болсон явдалд буруутай нь тогтоогдвол Саудын Арабын засгийн газар хатуу шийтгэл хүлээх ёстой гэж мэдэгдсэн.

Гэвч Ойрх Дорнодын хаант улстай бизнесийн гүнзгий харилцаатай Вашингтоныг ингэж чадахгүй гэж ажиглагчид дүгнэж байна. Өчигдөр бас Ардчилсан Намын гол сенаторууд Дональд Трампыг Саудын Арабт хангалттай шахалт үзүүлэхгүй байгааг шүүмжилжээ.

 

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
596244
2 эможи

keyboard_arrow_up