Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АНУ ОХУ-тай байгуулсан цөмийн зэвсгийн гэрээгээ цуцлахаа мэдэгдэв

2018 оны 10 сарын 22

Arslan.mn

АНУ ОХУ-тай хийсэн цөмийн зэвсгийн гэрээг цуцлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Невада мужид хийсэн кампанит ажлынхаа үеэр "ОХУ гэрээгээ зөрчсөн тул энэ гэрээг цуцална" гэж мэдэгдсэн байна. АНУ сүүлд гаргасан албан мэдэгдэлдээ “ОХУ-ыг "9M729" нэртэй пуужингийн шинэ систем байршуулсан” гэж буруутгасан юм. NATO мөн энэ асуудлаар хэлэлцэж “ОХУ гэрээгээ зөрчсөн байх өндөр магадлалтай” гэсэн дүгнэлт гаргажээ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам "Энэ нь цөмийн зэвсгийн гэрээг зөрчсөн эсэх нь хараахан нотлогдоогүй" гэсэн тайлбар өгчээ. Талууд цөмийн зэвсгийг устгах зорилгоор 1987 онд энэхүү гэрээг байгуулж байсан юм.

Үүний зэрэгцээ АНУ 2016, 2018 оны сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөх хуйвалдаанд оролцсон гэж ОХУ-ын нэг иргэнийг буруутгаад байна. Энэ нь АНУ-ын сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон хэргийн хүрээнд албан ёсоор буруутгагдаж байгаа анхны хүн болж байна. Елена Алексеевна Кушянова гэх эмэгтэйг ОХУ-ын олигарх Евгений Пригожиний санхүүжүүлсэн "Project Lakhta" ажиллагаанд гол үүрэгтэй оролцсон гэж АНУ-ын Хууль зүйн яам үзэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
596281
1 эможи

keyboard_arrow_up