Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп “бяцхан” Монтенегрог хамгаалахгүй гэж хэлжээ

2018 оны 7 сарын 19

ОХУ-ын ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын хэл амнаас салаагүй байгаа Дональд Трамп өчигдөр дахин бусдын шүүмжлэлд өртсөн байна.

Тэр өчигдөр Fox News сувагт ярихдаа NATO-гийн гишүүн орнуудын харилцан бие биеэ хамгаалах үүргийг үгүйсгэсэн утгатай зүйл хэлжээ.

NATO-гийн гэрээний 5 дугаар зүйлд аль нэг гишүүн орон нь халдлагад өртвөл бусад гишүүд нь өөрөө халдлагад өртсөнтэй адил үзэж, туслах ёстой гэсэн байдаг. Fox News-ийн хөтлөгч Такер Карлсон “Монтенегрог хамгаалахын тулд яагаад миний хүү дайнд явах ёстой гэж?” хэмээн Трампаас асуужээ.

Трамп хариуд нь “Таны юу хэлж байгааг би ойлгож байна. Би ч бас ийм асуулт асууж байсан. Монтенегро бол жижигхэн боловч маш хүчирхэг иргэдтэй орон. Тэд маш дайнч хүмүүс. Хэрвээ тэдний түрэмгий зан хөдөлбөл дэлхийн гуравдугаар дайныг ч эхлүүлж чадахаар” гэж ярьсан байна.

Өөрөөр хэлбэл Монтенегро өөрийгөө хамгаалах бүрэн чадвартай улс тул бусдаас өмгөөлөх хэрэггүй гэсэн юм. 

Монтенегро нь хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан 630,000 хүн амтай улс. Ердөө 2,000 цэрэгтэй энэ улс өнгөрсөн онд NATO-гийн хамгийн сүүлийн буюу 29 дэх гишүүн болсон юм.

“АНУ цаашдаа холбоотнуудаа гадны түрэмгийллээс хамгаалах эсэх нь эргэлзээтэй болсныг Трамп харууллаа. Ингэснээр тэр Путинд бэлэг барьж байна” хэмээн NAТО-д Америкийг төлөөлж байсан Николас Бурнс твиттер хуудсандаа бичжээ.

Бүгд Найрамдах намын сенатор Жон Маккэйн өмнө нь Путинтай хийсэн Трампын уулзалтыг “эмгэнэлтэй алдаа” гэж нэрлэж байсан бол өчигдөр “Монтенегрогийн ард түмэн Путины Оросын дарамт шахалтыг сөрөн зогсож, ардчиллыг хамгаалж байгаа үндэстэн. Энэ улсын NATO-д элсэх хүсэлтийг Сенат 97:2 харьцаагаар дэмжиж байсан. Монтенегрог ийм үгээр хэлж, NATO дахь манай үүргийг эргэлзээтэй болгосон нь санаачилгыг Путины гарт өгсөн хэрэг” гэж шүүмжлэн бичжээ.

Дональд Трамп NATO-гийн гишүүн орнууд АНУ-д хэт найдаж, батлан хамгаалах зардлыг хангалттай хуваалцахгүй байгааг байнга шүүмжилдэг. Саяхан Брюссельд болсон умард Атлантын эвслийн дээд хэмжээний чуулганд тэр энэ асуудлыг сөхөн ярьж байсан юм.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59649
0 эможи

keyboard_arrow_up