Эмэгтэйчүүд эсэргүүцлээ илэрхийлж, дотуур өмднийхөө зургийг тарааж байна
2018 оны 11 сарын 19
Ирланд улсад 27 настай эр 17 настай охиныг хүчирхийлсэн хэргийг хүчингүй болгосны дараа бүсгүйчүүд цахим ертөнцөөр дотуур хувцасныхаа зургийг нийтлэх болжээ. Шүүх хурлын үеэр сэжигтэний өмгөөлөгч хохирогчийн дотуур өмдийг баримт болгон, “Та бүхэн тэр охин яаж хувцасладгийг харах хэрэгтэй. Тэр урд тал нь торон дотуур өмд өмссөн байсан” хэмээж, улмаар шүүхээс сэжигтэний хэргийг хүчингүй болгосон байна. Энэ үйл явдал Ирландад олон нийтийн дургүйцлыг төрүүлж, олон эмэгтэйчүүд дотуур өмдийг нь зөвшөөрсөн гэх баримт болгон ашигласныг эсэргүүцжээ.
Түүнээс хойш дэлхий даяарх эмэгтэйчүүд тус шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэн дотуур хувцасныхаа зургийн хамт “энэ бол зөвшөөрсөн гэсэн үг биш” гэсэн бичгийн хамт нийтлэх болжээ.
Эх сурвалж: Womenly.net
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](https://www.arslan.mn/templates/img/comment/like.png)
![Love an post](https://www.arslan.mn/templates/img/comment/love.png)
![haha an post](https://www.arslan.mn/templates/img/comment/haha.png)
![wow an post](https://www.arslan.mn/templates/img/comment/wow.png)
![yay an post](https://www.arslan.mn/templates/img/comment/yay.png)
![sad an post](https://www.arslan.mn/templates/img/comment/sad.png)
![ouch an post](https://www.arslan.mn/templates/img/comment/ouch.png)
1
![confuse an post](https://www.arslan.mn/templates/img/comment/confused.png)
![angry an post](https://www.arslan.mn/templates/img/comment/angry.png)
597293
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: