Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

КАНАДЫН АМЬДРАЛ: ҮНЭРТЭЙ УС БОЛ СОЁЛ БИШ

2020 оны 8 сарын 08

“Канадын амьдрал” цувралынхаа энэ хэсэгт соёл, дүрэм ба харшилтай холбоотой чухал зөвлөгөөг хуваалцаж байна. Миний гарт Канадад амьдрах олон янзын түлхүүрүүд байна, та нартай энэ талаар хуваалцсаар байх болно.

Канадад очоод олон янзын сургалтад хамрагдсан нь азтай хэрэг. Эдгээр сургалтыг амьдралын “түлхүүр” гэж нэрлэж болно. Түлхүүргүй бол ордон байгаад ч яах билээ!

2-2 Канадын амьдрал: Үнэртэй ус бол соёл биш

Канад улсад “Нэг нь нийтийн төлөө” гэсэн лоозон гудамж талбайд үгүй ч далд утгаараа үйлчилж байдаг. Хүний эрүүл мэнд бол Канадад нэн тэргүүний, хамгийн чухал асуудал байдаг, №1-т яригдана.

Ихэнхи байгууллагууд үнэртэй ус, тос, лошн зэрэг хурц үнэртэй зүйл хэрэглэхийг хорьсон сануулга наасан байдаг. Үнэртэнг дээдэлж, түүнийг шүтдэг хүмүүст хэцүү санагдах ч уучилж болгоохоос өөр аргагүй…

Ер нь энэ дэлхий дээр харшилтай хүмүүс эрс олширч байгаа. Харшилтай хүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй тул албан байгууллагууд ажилтнуудын эрүүл мэндийн төлөө сүрчигийг нийтээр нь хорьдог аж. Үүнийгээ тайлбарлахдаа “Хэн нэг хүн ажилдаа ирчихээд, битгий өвдөөд гэртээ харьчихаасай гэж бид хүсдэг” гэнэ.

За тэгээд та нар минь канадчуудтай хамт нэг байгууллагад, нэг оффист ажиллавал үнэртэн сэнгэнүүлчихээд анхилуун хүн болж амьтан хүний эрүүл мэндэд халдаж өвтгөв.

3-1 Канадын амьдрал: Үнэртэй ус бол соёл биш

Цаадуул чинь энэ мэт дүрмээ хар нялхаасаа заалгачихсан байдаг тул хүнийг өөр шигээ л бодно. Гэхдээ би үнэртэй усанд дуртай. Канадаас хямд үнээр худалдаж аваад Монголдоо очоод түрхдэг.

 

Эх сурвалж: updown.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
1
angry an post
598918
14 эможи

Зочин
2020-08-08 10:43
кк
2019-01-07 12:15
усанд ордоггүй гарууд л үнэртэй усаар элдэв үнэрээ дардаг байхгүй юу
ккк
2019-01-07 12:07
Гэтэл Монголд "Утааны эсрэг үнэртэй усжуулах аян" гээчийг өрнүүлээд байгаа. Манайд бүх зүйл эсрэгээрээ нь үнэн байгаа биз
b
2019-01-07 09:36
unertei usaa uuruu l unerle, bitgii busdiin amisgalah agaariig buzarla
Od
2019-01-06 22:15
Avtovusand zarim emegteichuud aimaar hurts unertei us unertuuleed ybdag. Hooloi horsoj hanialgamaar.
keyboard_arrow_up