Ерөнхий сайд Абэ Шинзо ард түмнээсээ дахин ХҮЛЦЭЛ өчжээ
2019 оны 10 сарын 31
Японы Хууль зүйн сайд Кацүюки Каваи албан тушаалаасаа огцорсонтой холбоотойгоор Ерөнхий сайд Абэ Шинзо ард иргэдээсээ хүлцэл өчжээ.
Тэрбээр “Энэ бол маш эмзэг нөхцөл байдал. Би ард түмнээсээ гүнээ хүлцэл өчиж байна. Ард түмний итгэлийг сэргээхийн төлөө боломжтой бүхнийг хийнэ” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Дашрамд дурдахад Хууль зүйн сайдын эхнэр Анри Каваи өнгөрсөн долдугаар сард Дээд танхимд сонгогдсон бөгөөд түүнийг кампанит ажилдаа хуульд зааснаас их хэмжээний төлбөр зарцуулсан талаарх мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаны дараа Кацүюки Каваи огцрох тухай хүсэлтээ Японы Засгийн газарт өргөн барьсан билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
609898
0 эможи
Зочин
2019-10-31 11:55
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: