Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хиллари Клинтон: Би Ерөнхийлөгч байсан бол гэх бодол одоо ч төрдөг

2019 оны 11 сарын 22

АНУ-ын 67 дахь Төрийн нарийн бичиг дарга асан,  42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны гэргий Хиллари Клинтон  бичсэн номынхоо талаар болон  Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар NPR агентлагийн  Рэчел Мартинтай ярилцжээ. Тэрбээр “Юу болов” хэмээх номондоо Ерөнхийлөгчийн сонгуульд юу түүнийг ялагдалд  хүргэснийг болон  Дональд Трамп, ОХУ-ын тагнуулын байгууллагууд,  Холбооны мөрдөх товчооны захирал Жэймс Коми нарын эсрэг тэмцэж байснаа, оросууд кибер халдлага үйлдэн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх мэт олон зүйлийн тухай бичсэн билээ.  

-Хатагтай Клинтон бидний хүсэл­тийг хүлээн авсанд баярлалаа. Улс төрөөс хол байх ямар байна даа?
-Гайхалтай. Хүссэн үедээ ач зээ нар,  найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөнө гэдэг үнэхээр аз жаргалтай. Гэхдээ энэ миний хүсэж байсан газар биш гэдгийг хэлэх нь зөв байх. 
-Таныг ирэх оны Ерөнхийлөг­чийн сонгуульд нэрээ дэвшүү­лэхийг олон хүн уриалж байгаа талаар та дурдсан байсан?
-Би өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ би Ерөнхийлөгч байсан бол гэх бодол одоо ч  миний толгойд хааяа орж ирдэг шүү. 
-Та  2016 онд сонгуулийн кам­панит ажлынхаа үеэр Виржиниа мужийн Минго хотын иргэдтэй  уулзсан. Баруун Виржиниа   нүүрсний орд газраар баялаг, мужийн иргэдийн олонх нь  нүүрсний уурхайд ажилладаг.  Тухайн үед таныг  “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд нүүрсийг хэрэглээнээс хасна” гэж мэдэг­дэхэд хотын иргэд  таатай хүлээж аваагүй. Харин та номондоо Минго хотын иргэд нүүрсийг хэрэглээнээс хасахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж байсан талаараа бичсэн байсан?
-Тухайн үед үнэхээр хүнд байсан. Ёстой л цээж хөндүүр өдрүүд байлаа. Сонгогчдыг  эсэргүүцнэ гэдгийг мэдсээр байж тэдний эсрэг юм ярина гэдэг амаргүй. Би Минго хотын иргэдийг эсэргүүцнэ гэдгийг  2008 оны сонгуульд өрсөлдөхөөр нам доторх сунгаанд оролцож  байхдаа  мэдсэн. Гэхдээ нөгөө талаас нүүрсний ханш дэлхийн зах зээл дээр буурч, уур амьсгалын өөрчлөлт гэх томоохон сорилттой дэлхий дахин тулгараад байна. Нүүрсний  уурхайнуудын ирээдүй улам  бүрхэг болох нь тодорхой. Виржиана мужид сүүлийн нэлээд хэдэн жил Ардчилсан намаас нэг ч хүн сонгогдоогүй. Тийм  учраас надад тус мужид ялалт байгуулна гэсэн итгэл байгаагүй. Гэхдээ л би очсон. Тэнд би  маш их доромжлол, дайралтад өртсөн. Уурхайн ажилчидтай тусад нь уулзсан. Тухайн үед уурхайн ажилчид ажилгүй болно гэхээс айж буйгаа хүүхдүүддээ хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байгаа талаараа  ярьж байлаа.
-Таныг шүүмжлэгчдийн олонх нь уурхайчин байсан уу?
-Мэдээж. Тэдний ажилгүй болно гэсэн айдас юу юунаас  илүү хүчтэй байсан. Би тэдэнд  “Би та нарыг маш сайн ойлгож байна. Гэхдээ та нарын одоогийн ажил  цаг хугацааных. Хэзээ ч  ажилгүй болж мадаггүй” гэдгийг  шударгаар хэлсэн. Баруун Виржиниад тохиолдсон шиг зүйл өөр ямар ч мужид надад тохиолдоогүй.
-Таны сонгуулийн кампанит зөвлөхүүд Америкийн хамгийн томд тооцогдох муж, тойргууд Хилларид итгэл хүлгээгүй гэж сонгуулийн дараа ярьж байсан. Энэ асуудлыг яагаад сонгууль болохоос өмнө шийдээгүй юм бэ?
-Урьдчилсан санал асуулгын дүнгээр би хамгийн багадаа 69 хувийн санал авч байсан. Олон удаа сонгуульд өрсөлдөж байсан хүний хувьд  америкчууд миний талаар ямар бодолтой  байдгийг сайн мэдэж байлаа. Эхэндээ би Трамптай тууштай өрсөлдсөн. Гэхдээ  түүнтэй холбоотой сэдвүүдээр үргэлжлүүлэн цохилт хийхэд хүнд байсан гэдгийг нуух юун. 
-Та номондоо “Америкийн сонгууль бол өөрчлөлт болон ирээдүйн нэгдэл” гэж тодор­хойлсон байдаг.  Үүнтэй олон хүн санал нийлэх байх. Нэр дэвшигчдийн хоорондох таагүй харилцаа  хэзээнээс  эхэлсэн бэ. Анх хэн нэр дэвших нь  тодорхой болсон тэр үеэс үү?
-Үгүй,  тийм эрт биш.
-Та Африк-Америк гаралтай хүмүүсийн олонхын саналыг авсан?
-Тийм ээ. Мичиганд бүртгэлтэй ч Пенсильванид амьдардаг 85 настай настан надад саналаа өгөхийн тулд бүртгэлтэй муждаа ирсэн тохиолдол ч бий. 2016 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд  ОХУ ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.  Тиймээс ирэх оны сонгуульд ч нөлөөлж магадгүй юм. Тэдний зорилго бол АНУ-ын  ардчилалыг тогтворгүйжүүлэх.
-Ардчилсан намаас өөр нам байсан бол Дональд Трампыг ялах байсан болов уу?
-Ардчилсан намаас би нэр дэвшсэн. Өөрийгөө хүчтэй өрсөлдөгч байсан гэж бодож байна. Миний оронд Жорж Буш, Ал Горе, Жон Керри өрсөлдсөн бол Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах магадлал  нэмэгдэх байсан байх.
-Та өнгөрсөнд болсон зүйлийн  талаар 400 гаруй хуудас ном бичсэн шүү дээ. Ном бичиж байхад  “хэрвээ” гэх бодол төрж байв уу?
-Мэдээж. Гэхдээ нэгэнт өнгөр­сөнийг өөрчлөх боломжгүй шүү дээ. “Хэрэв би цахим шуудангийн мэдээллээ алдаагүй бол.  Оросууд Дональд Трампт туслаагүй бол.  Холбооны мөрдөх товчооны дарга Жэймс Коми  санал хураалт болохоос ердөө 10 хоногийн өмнө цахим шуудантай холбоотой асуудлыг дахин шалгах тухай материалыг Конгресст илгээгээгүй  бол” гэсэн бодол хамгийн олон удаа төрсөн.
-Та номынхоо эхэнд  2008 оны  туршлагаа 2016 оны сонгуульд ашигласан тухайгаа бичсэн.  Өөрийгөө Ерөнхийлөгч болно гэдэгт хэр итгэлтэй байсан бэ?
-Хэрэв сонгууль аравдугаар сард болсон бол би Трампаас дөрвөн сая хүний саналын  илүүгээр ялалт байгуулах байлаа. 
-2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр та Ерөнхийлөгч асан Барак Обаматай нам дотроо ширүүхэн өрсөлдөж, хоорондоо  хатуу үгс шидэлцэж байсныг  дэлхий нийтээрээ санаж байгаа. Энэ бүхний дараа эргээд хамтарч ажиллахад болон таагүй үеэ мартахад хэр их хугацаа орсон бэ? 
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, твиттер, фэйсбүүкээр хором бүрт  бие биедээ  хатуухан хариу барьж байсан нь үнэн. Бидний хувьд энэ бүхнийг давахад тийм ч урт хугацаа ороогүй. Харин бидний удирдлага дор ажиллаж байсан хүмүүсийн хувьд арай илүү хугацаа орсон  юм шиг санагддаг. 
-Та Ардчилсан намынхаа хамгийн чухал гишүүний нь нэг хэвээр байхыг хүсэж буйгаа илэрхийлсэн. Гэхдээ Ардчилсан намын зарим гишүүн таныг үлдээхийг хүсэхгүй байгаа бололтой. Тэд  таны бичсэн номыг шүүмжилж “Өнгөрсөн үйл явдлыг дахин шүүж, хуучин шархыг дахин хөндсөнөөр намын ирээдүйн карьерт сөргөөр нөлөөлнө” гэж үзсэн шүү дээ?
-Одоо энэ бүхэн сонирхолгүй байж болно. Гэхдээ ирэх онд  буцаад хүн бүрийн сонирхлыг татна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. 

Эх сурвалж: http://www.npr.org

https://www.vox.com

https://time.com

Эх сурвалж:  "Үндэсний шуудан" сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
610819
1 эможи

mongol
2019-11-23 10:29
XAXAXAXAXAX AMERIKCHUUD ENE EMEGTEIG SHOROND BAIX YOSTOI XYH GEJ UZDEG. ODOO CH ENE XUUXNII TUXAI AM SAITAI BAIDAGGUI. GETEL MONGOLD INGEED BICHEED BAIDAG YASAN GUTAHIGTAI YUM BE????
Зочин
2019-11-22 16:20
надад ч бас төрдөг
Зочин
2019-11-22 16:15
odii dahin orsoldooch herev eronhiilogch baisan ol yu boloh baisaniig zovhon burhanl medeh hereg hozigdooguil bna orsoldooch herev eronhiilogch baisan bol yu boloh baisaniig burhanl heleh biz songuuld jlagdaad odoo barag 4 zil hunii bogs uhaz twemceed yu olson be
Зочин
2019-11-22 10:56
Хуурамч ардчилал сөнөтүгэй. Ардчилсан намынхан зөвхөн хүний эрх чөлөө ярьж олон сая хууль бус дүрвэгсэдийг АНУ-д орогнуулж, АНУ-ыг 22 их наяд долларын өрөнд оруулахаас өөр юу ч хийгээгүй.
keyboard_arrow_up