Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Трампын хонконгчуудад барьсан Талархлын баярын бэлэг Бээжингийн эсэргүүцэлтэй тулгарав

2019 оны 11 сарын 29

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хонконгийн ардчилал, хүний эрхийг хамгаалах тухай” хуульд гарын үсэг зурсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Тэрбээр  “Би БНХАУ-ын дарга  Ши Жиньпин болоод Хятад, Хонконгийн ард түмнийг хүндэтгэх үүднээс  гарын үсэг зурлаа. Хятадын удирдагчид болон Хонконгийн төлөөлөгчид санал зөрөлдөөнөө тайван замаар шийдэж, бүгдэд энх амгалан, хөгжил цэцэглэлтийг авчирна гэж бид найдаж байна” хэмээжээ. Цагаан ордон 1992 оноос хойш анх удаа  Хонконгийн талаар баримталж буй АНУ-ын бодлогын талаарх хуульд засвар оруулж байгаа нь энэ юм. Түүнчлэн Хонконгтой хийж буй худалдааны харилцааг өөртөө засах эрхийнх нь байдлаас шалтгаалан жил бүр хянах,  хүний эрх зөрчсөн хүмүүст хориг арга хэмжээ авах талаар тусгажээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас уг хуулийн төслийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Учир нь, Хонконгийн өөртөө засах эрх, ардчилалд хор хүргэх шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг АНУ-ын төрийн департмент хар жагсаалтад оруулж шийтгэх эрхтэй болж байна. Хятадын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар “Хонконгийн  ардчилал, хүний эрхийн тухай” гэгдэх баримт бичигт Цагаан ордны тэргүүн гарын үсэг зурсан нь Вашингтон тус засаг захиргааны онцгой бүс болон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон, олон улсын эрхзүйг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг. Хятадын Засгийн газар, ард түмэн үүнийг эрс шийдэмгий эсэргүүцэж байна. Энэ удаагийн Вашингтоны шийдвэр Хонконг дахь хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг устгаж, “Нэг улс, хоёр систем”  зарчмыг ганхуулахаар байна. Хонконгт өрнөж буй үйл явдал Хятадын дотоод асуудал. Тиймээс  өөр улс, гаднын хүч энэ асуудалд хөндлөнгөөс оролцох эрхгүй гэдгийг Америкийн талд дуулгая” хэмээжээ.

Эсэргүүцлийн дүнд хуулийг батлаагүй, тэр үеийн Засгийн газар нь  огцорсон билээ. 

Хонконгчууд тусгай бүсийн хувьд Хятадын бусад мужаас илүү эрх чөлөөтэй. Энэ эрх чөлөөгөө тэд нүдний цөцгий мэт  хамгаалдаг. Хятадын мэдэлд орсноос зургаан жилийн дараа буюу 2003 онд хагас сая хонконг иргэн гудамжинд “23 дугаар зүйл” хэмээх баримт бичгийн эсрэг нэгдэн жагсаж байлаа. Энэ баримт нь БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулах, бослого хөдөлгөөн зохион байгуулахыг хориглох хуулийн төсөл байсан юм. Эсэргүүцлийн дүнд хуулийг батлаагүй, тэр үеийн Засгийн газар нь огцорсон билээ. 2014 онд тэд сонгуулийн бодлогыг эсэргүүцэн дахин жагссан. Тэд Хонконгийн удирдагчийг Бээжингээс биш, хонконгчууд дотроосоо томилдог байхыг хүсэж байв. Жагсагчдыг цагдаа нар нунтаг чинжүү бүхий нулимс асгаруулагч ашиглан тарааж, жагсагчид  шүхэр хэрэглэн, биеэ хамгаалж байлаа. 2014 оны эсэргүүцлийн үйл ажиллагааг барууны хэвлэл мэдээллийнхэн “Шүхрийн хувьсгал”, “Шүхэрт хөдөлгөөн” гэж нэрийдсэн билээ. Гэхдээ “Шүхэрт хөдөлгөөн” хуулийг өөрчилж чадаагүй, амжилтад хүрээгүй юм. Хэрэв одоо жагсагчдад буулт хийвэл хонконгчууд улам ихийг шаардана гэдгийг Бээжин сайн мэдэж байгаа. Тиймээс цаг хожиж, эсэргүүцлийг сунжруулан, удирдагчдыг нь  баривчилж, эрчийг нь сулруулах арга хэмжээ авсаар байгаа юм. Ингээд дарагдахгүй бол хүч хэрэглэн тараахаас өөр аргагүй болно. Харин хонконгчууд одоо тарвал ирээдүйн эрх чөлөө нь улам хумигдана гэдгийг мэдэж байгаа. “Сэжигтэй Хятадад шилжүүлэн өгөх тухай”  хууль эрт орой хэзээ нэгэн цагт батлагдах нь ойлгомжтой. Энэ нэрээр биш гэхэд ямар нэг хувилбараар хэрэгжээд эхэлнэ. Харин одоо энэ хууль Бээжинд ч, хонконгчуудад ч сонирхолтой биш болжээ. Эсэргүүцлийг эхлүүлсэн гол шалтгаан нь хэрэггүй болсон ч жагсаал үргэлжилсээр байгаагийн гол шалтгаан нь эрх чөлөө юм.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611029
0 эможи

ИРГЭН
2019-11-30 07:20
АРДЧИЛСАН ДЭЛХИЙД ХҮН ХҮНДЭЭ ТУСЛАХ НЬ ХҮНИЙ ЁС.ХӨРШӨӨ ХАЙРЛАЖ ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ.МАНАЙХ БИШ ТЭД НАР ЯАХ НЬ БИДЭНД ХАМААГҮЙ ГЭЖ ХАРААГҮЙ МЭТ АМЬДАРЧ БОЛОХГҮЙ.ХААНА ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨНӨ ДЭЛХИЙГЭЭРЭЭ ТЭДНИЙ ТӨЛӨӨ ДУГАРЧ БАЙХ ЁСТОЙ БУС УУ
Зочин
2019-11-29 10:14
keyboard_arrow_up