Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг В.Путин онцлов

2019 оны 12 сарын 09

Arslan.mn

Хятад руу байгалийн хий дамжуулах бүтээн байгуулалтыг гурван улсын оролцоотойгоор Монголоор дамнуулах боломжийг судлахыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үүрэг болгов. Энэ тухай Оросын удирдагч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн талаар ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев өнгөрсөн баасан гаригт мэдээлснийг  ТАСС агентлаг онцолсон байна.

Гурав дахь улс орныг татан оролцуулснаар талууд эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх сайхан боломж бий хэмээн Монголын Ерөнхий сайдтай хийсэн уулзалт дээр В.Путин мэдэгджээ.

Хятад руу байгалийн хийг Монгол Улсаар дамнуулан нийлүүлэх боломжид хамтарсан үнэлгээ хийх тухай санамж бичигт “Газпром”-ын захиргааны дарга Алексей Миллер болон Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нар арванхоёрдугаар сарын 5-нд гарын үсэг зурсан билээ.

“ОХУ-аас байгалийн хийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамнуулан Хятад улс руу хоолойгоор нийлүүлэх төслийг хэрэгжүүлэх боломжид хамтарсан үнэлгээ хийх асуудлыг энэхүү баримт бичигт тусгажээ” хэмээн “Газпром”-ын мэдээнд дурдсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.9  ДАВАА  №243  (6210)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611357
0 эможи

Зочин
2019-12-09 13:19
keyboard_arrow_up