Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сирийн асуудлыг шийдвэрлэх Астанагийн чуулган эхэллээ

2019 оны 12 сарын 11

Arslan.mn

Казахстаны нийслэл Нур-Султан хотод Сирийн мөргөлдөөнийг шийдвэрлэх гарцыг хайсан  ОХУ, Ираны төлөөлөгчид оролцож байгаа Астанагийн чуулганы 14 дэх удаагийн зөвлөлдөх уулзалт эхэлсэн гэж “Спутник” агентлагийн сэтгүүлч мэдээлсэн байна. Казахстаны Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч  Айбек Смадияров “Зөвлөгөөнд оролцох  бүх төлөөлөгч Казахстаны нийслэл Нур-Султанд ирсэн” гэв.  Зөвлөгөөний эхний өдөр болсон хоёр талт болон олон талт цуврал хаалттай хуралд Сирид  гал зогсоохыг баталгаажуулж байгаа  гурван орны, мөргөлдөөнд оролцож байгаа Засгийн газар, сөрөг хүчнийхэн болон НҮБ-ын төлөөлөгчид оролцсон байна.  Мөн төлөвлөснөөр энэ зөвлөгөөн нь Сирийн Үндсэн хуулийн хорооны ажил, Идлиб мужийн захиргааны нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. ОХУ-ын  төлөөлөгчдийг  ерөнхийлөгч Владимир Путины тусгай төлөөлөгч, Сирийг хариуцсан Александр Лаврентьев, Туркийн төлөөлөгчдийг Гадаад харилцааны орлогч сайд Седат Онал, Ираны төлөөлөгчдийг  тус улсын канцлерийн улс төрийн асуудал хариуцсан зөвлөх Ашгар Хажи нар ахалж байгаа аж. Мөн НҮБ-ын Сирийг хариуцсан тусгай төлөөлөгч Гейр Педерсен, Улаан загалмайн олон улсын хорооны болон Дүрвэгчдийн асуудал хариуцсан НҮБ-ын дээд комиссын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Харин Иордан, Ливан, Иракийн төлөөлөгчид энэ чуулганд ажиглагчийн байр сууринаас оролцож байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.11  ЛХАГВА  №245  (6212)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611460
0 эможи

keyboard_arrow_up