Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-д гадаад ажилчдад хуурамч чек өгч байсан нь илрэв

2019 оны 12 сарын 13

БНСУ-ын Кёнсан аймгийн Ёнчон хотын хотоос зайдуу фермийн эзэн гадаад ажилчдадаа хуурамч чек  өгч байсан нь илэрчээ.  

Arslan.mn

Кёнсаны Цагаач ажилчдын эв санааны нэгдэл байгууллагаас  өнгөрсөн мягмар гарагт хуурамч чекээр цалингаа тавьсан хэд хэдэн байгууллагыг илрүүлсэн байна. Одоогоор 200 гаруй гадаад ажилчин хуурамч чекээр цалинжсан нь тогтоогдож, ажил олгогчийнхоо эсрэг гомдол гаргаад байгаа гэнэ.  

Ажил олгогчид нь сар бүр цалинг нь чек хэлбэрээр өгөж, хүссэн үедээ банканд солиулж болно хэмээсэн учир хохирсон гадаад ажилчны олонх нь банканд очих гэж яаралгүйгээр цуглуулж байжээ. Түүнчлэн хуурамч чектэй холбоотой асуудлыг судлах олон байгууллага гадаад ажилчдыг  цагийн 6300 орчим вонны хөлсөөр ажиллуулдаг нь тогтоогдсон байна.

Тус улсад нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дунджаар 8350 вон байдаг юм.  Үүнээс гадна Өмнөд Солонгост хөдөлмөр эрхэлж буй гадныхны  олонх нь богино хугацааны болон сургалтын визтэй байдаг тул ажил хийх хориотой байдаг. Тиймээс ажил олгогчид энэ сул байдлыг далимдуулж, бага хөлсөөр ажиллуулах, дарамтлах хандлага сүүлийн үед эрс өсөх болсон талаар “Кoreatimes” мэдээлжээ.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
611551
3 эможи

Зочин
2019-12-13 19:24
hoidtoh buduuneeseen dor ym shivdee
Жаг
2019-12-13 13:41
Одбаяраас болоод өөр. Болж. Бна үүү
монгол хүн
2019-12-13 11:48
бас зэс нь цухуйж л бна.
keyboard_arrow_up