Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Макрон ерөнхийлөгч яагаад тусгай ТЭТГЭВРЭЭС татгалзав

2019 оны 12 сарын 24

Arslan.mn

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсын төрийн бүх тэргүүнд бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа олгодог ерөнхийлөгчийн тусгай тэтгэврээс татгалзжээ.

Тэрбээр тэтгэврээс татгалзаад зогсохгүй, ерөнхийлөгчийн тэтгэмжийг улс орны тэтгэврийн тогтолцоотой уялдуулахаар төлөвлөж байна гэж Францын Ерөнхийлөгч мэдэгджээ.

Макроны энэхүү шийдвэр нь Франц улсын ирээдүйн Ерөнхийлөгч нарт нөлөөлж магадгүй байна.

Францын Ерөнхийлөгч байсан хүмүүс сард 6000 еврогийн тэтгэвэр авдаг аж.

Сонирхуулахад, Макрон мөн Үндсэн хуулийн шүүхийн гишүүн болохоос татгалжээ. Францын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс сард 13.5 мянган еврогийн цалинтайгаар насан туршдаа Үндсэн хуулийн шүүхийн гишүүн болдог аж.

Эх сурвалж: bloomberg.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611931
1 эможи

keyboard_arrow_up